Израйльчууд экс Ерөнхий сайдаа оршууллаа

img

Израйлийн экс Ерөнхий сайд Ариэл Шарон найман жилийн турш комд байсны эцэст 85 насандаа таалал төгслөө.

Ариэл Шароны шарилыг өнөөдөр парламентын ордонд аваачиж, Ерөнхийлөгч Шаймон Перес хүндэтгэл үзүүлсэн байна. Шароныг Израйлийн өмнөд хэсэгт орших өөрийнх нь эдлэн газарт буюу 2000 онд нас барсан эхнэр Лилигийнх нь шарилын дэргэд оршуулахаар болжээ. Мөн ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жонн Баден зэрэг дэлхийн олон орны удирдагчид оролцохоор болжээ. Шарон нь 1948 онд Израйлийн тусгаар тогтнолын төлөө дайнд оролцож, 1967 онд Ойрхи Дорнодын дайны үеэр армийг удирдаж байсан түүхтэй бөгөөд дэлхийн нэр хүндтэй удирдагчдын эхний 10-т  бичигддэг юм.

аааа

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ