Цахилгаан шатны хонгилд хүн унаж амиа алдлаа
Өчигдөр буюу энэ сарын 12-нд цагдаагийн байгууллагад СБД-ийн нэгдүгээр хороо “Аляск” ХХК-ийн барилгын цахилгаан шатны хонгилд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Улмаар хэргийг очиж шалгахад "Мон Хорус” ХХК-нд цахилгаанчин хийдэг 22 настай эрэгтэй Т цахилгаан шатны хонгилд унаж нас барсан хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ