Т.Гантулга нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ
АТГ-аас ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Н.Баярмагнай нарыг ХХААХҮЯ-наас Жижиг,дунд үйлдвэрийг дэмжих сангийн хүрээнд 2012 онд төсөвт тусгасан 500 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй, тодорхой хэмжээгээр хувьдаа завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хоёр жилийн өмнөөс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.
Тэгвэл уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ хэрэгт хяналт тавьж байсан Нийслэлийн орлогч прокурор Ё.Сагсай өнгөрсөн жил Сүхбаатар дүүргийн прокуророор томилогдохоосоо өмнө дээрх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ