Буудлагын УАШТ болж байна

img

Буудлага спортын 2014 оны өсвөр үеийн УАШТ өнөөдөр Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техник спортын төвд нээлтээ хийлээ. Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ жил зургаа дахь удаагаа болж буй бөгөөд тэмцээнд 1996 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш төрсөн охид, хөвгүүд өрсөлдөж байгаа юм.

Тус шалгарсан тамирчид ирэх гуравдугаар сарын 7-нд Кувейтэд болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Залуучуудын олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө. Тэмцээн энэ сарын 15-нийг дуустал үргэлжилнэ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ