Малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төсөл санаачлав

img

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаас Үндсэн хууль батлагдсаны түүхт 22 жилийн ойн өдрийг тохиолдуулан малчдын нийгмийн хамгааллын асуудалд анхаарсан шийдвэр гаргалаа. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай болон Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг МАН-ын бүлгийн гишүүд санаачилж энэ долоо хоногт Засгийн газраас санал авахаар хүргүүлэхээр болсон байна. Уг хуулийн төсөл нь малчдын тэтгэврийн насыг наашлуулах, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх бололцоог бүрдүүлэх зорилготой аж. Өөрөөр хэлбэл, малчид хүнд хэцүү нөхцөлд ажилладаг учраас эрэгтэйчүүд нь 55 нас, эмэгтэйчүүд нь 50 нас хүрсэн бол тэтгэвэрт гарах болзлыг хангасан гэж үзэхээр энэхүү хуулийн төсөлд тусгажээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Одоогоос 22 жилийн тэртээх энэ цаг мөчид шинэ Үндсэн хууль батлагдаж байсан юм. Тухайн үеийн АИХ-ын депутатууд "Мал сүрэг төрийн хамгаалалтад байна" гэдэг заалтыг Үндсэн хуульд оруулж байсан бол 22 жилийн ойн өдөр УИХ дахь МАН-ын бүлэг эрдэнэт мал сүргийг маллаж, өсгөн үржүүлж ирсэн малчдынхаа нийгмийн асуудлаар тодорхой санал санаачилга дэвшүүлж байна. Олон жил яригдсан энэ асуудлыг малчдын захиалга гэж ойлгох хэрэгтэй. Малчид бол нүүдлийн соёл иргэншлийг тээж яваа хүмүүс. Малчид хагас бүтэн сайн, баяр ёслолын өдөр амардаггүй. Малчдын тэтгэврийн насыг наашлуулахаас гадна даатгалын шимтгэлийг нөхөн төлөх асуудал ч яригдаж байна. Сар болгон сумын төв орж шимтгэлээ төлж чадахгүйгээс болж олон малчин даатгалын гадна үлддэг. Бидний авсан мэдээллээр малчдын ердөө зургаан хувь нь шимтгэл төлж байна. Тэгэхээр энэ хүмүүсийн ирээдүйг бодолцож үзэх шаардлага гарч байна. Сар болгон орлого нь орж ирдэггүй учраас малчид улирлаар шимтгэлээ төлж болох юм. Нөгөө талаас ядуурал хөдөө талдаа 34 хувьтай байгаа нь энэ хуулийн төслийг боловсруулах үндэслэл болж байна" гэж мэдээллээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин :
та нар битгий хуц та нар мал маллаж үзсэн юм уу тэтгэвэрт гарлаа гээд хотын хүмүүс шиг гэртээ зүгээр сууна гэж бодоо юу
2014-11-19
зочин:
ёстой солиорчихжээ. хувийн хэвшлийнхэн бас л амардаггуй ш дээ. мал ослоо гээд махны унэ буулаа гэж сонсон уу? угаасаа унэтэй болохоор зарна гээд л хав дарж суусаар мал ослоо гээд байгааг ойлгодоггуй ман юм уу!
2014-01-14
zochin:
zuv shuu de malchid sar buriin orlogo gej bhgui haluun halh huitend hurch bid buhnii idej bui mahiig gargafag uls
2014-01-13
зочин:
ахмадуудыг хүний тооноос эрт хасах ажил хийхээ болиоч. ахмадуудад ийм хүсэл байхгүй дээ.
2014-01-13
зочин:
ахмадуудыг хүний тооноос эрт хасах ажил хийхээ болиоч. ахмадуудад ийм хүсэл байхгүй дээ.
2014-01-13
зочин:
дандаа л малчид малчид гэх юм.наад хэдэн малчид чинь ер нь хэний төлөө амьдраад ажиллаад байгаа юм бэ? ман гаруудаа ? наад хэд чинь ядаж нийгмийн даатгалаа хэл үггүй төлдөг билүү? ардчилсан намынхан цаана чинь ахмадуудад давхар тэтгэвэрийн ч билүү 1тийм маш зөв нүдээ олсон олны дэмжлэг авахаар маш сайн хууль санаачилсан байна. гэтэл та нар нөгөө л нэг малчид гэсэн шоунаасаа салахгүй тэд нараасаа илүү гарахгүй юм аа. малчид хувийнхаа хөрөнгийг хэдэн ч нас хүртлээ харсан ч яахав дэ. одоо тэгээд яана гэсэн үг вэ? тэтгэврийн нас чинь болчихсоон одоо хөдөө байж болохгүй хот орж амьдар гэх юм уу? хот тэгвэл тэтгэвэртээ гарсан малчдаар дүүрэх юм байна л да. тийм үү? ман гаруудаа. тэд чинь хувийнхаа л хөрөнгийг харж байгаа биз дэ. малчид ер нь татвар төлдөг юм уу? нэг л их найр наадам хийсэн л сайхан зөнгөр гарууд л байх юм билээ.
2014-01-13
mmmmmmmm:
ardiin namiin malnuud malchidiin saniliig avah gej moroodoj baigaa biz ted mongol oron hvn ardaa boddog bol onoodor uls oron maani tes oor baih bailaa
2014-01-13
батаанаа:
бүгдийг хамруулах хэрэгтэй.малчдын ажил хүнд ч гэсэн хувьчлалаар үнэгүй аваа биздээ.багш эмч нарыг харж үзээд тэтгэврийн насыг наашлуулах хэрэгтэй.тэтгэвэрт гарч чадалгүй маш олон багш мөнх бусыг үзэж байгаа шүү?
2014-01-13
zochin:
za odoo bolimoor yum. malchid hun busad ni hun bishuu. malchid tatbar tuluhgui, bas zud bolohoor unegui tuslamj abna. heden maltai baisan ch tatbar tuluhgui dendej bna. undsen huuliin hun bur tegsh erhteui baina gesen uzel sanaa zurchigduj bna
2014-01-13
иргэн:
маш зөв санал байна дэмжиж байна зөвхөн малчин биш ажил эрхэлж байгаа бүх хүмүүсийг хамруулах хэрэгтэй манайх бүх юмыг нь дуусгаад үхэхийн урьд өдөр нь тэтгэвэрт гаргаж байна тэтгэвэртээ гараад сайхан жаргаж чадахгүй нөгөө ертөнцдөө явж байгаа шүү
2014-01-13
irgen:
mah avligachid malchindaa hairtai baisan yom bol tor zasag barij baih uydee hair zarlaj baihgui yasan yom be? bitgii teneg yom setgej bail daa? tanai namyn gishuud baritsval yana.
2014-01-13
иргэн:
тэтгэвэрийн насыг уртасгах бодлогыг улс орнууд барьдаг байхад манайд эсрэгээрээ. өөрсдөө тэтгэвэрт гараад үздээ. тэтгэвэрт гарах нь жаргал гэж андуурдаг байх нь.
2014-01-13