Миний Монгол Экспедиц - Ханхөхийн нуруу

img

 

Миний Монгол Экспедицийн 2013 оны хээрийн судалгаа Хан-Хөхийн нуруунаас эхэлсэн юм. Бид Увс аймгийн Зүүнхангай сумаас Баруунтуруун сумыг чиглэн Хан Хөхийн нурууны зүүн урдаас баруун хойш чиглэн хожуулын даваагаар давахаар хоноглосон айлын эзэн Зоригоо гуайгаар зам заалган хөдөллөө.

.

Энэ жилийн зуны эхэн 6 сард хур бороо багатай байсан тул Хан Хөхийн нурууг ингэж давах боломж манай экспедицид олдсон юм.

Ханхөхийн нуруу нь Хангайн нурууны баруун хойт үргэлжлэл болж сунаж тогтсон, Монгол орны баруун хойтод зүүнээс баруун тийш Алтайн өндөр уулсын зүүн тийш цүлхийж орсон Хархираа Түргэний уулсад дөхөж тогтсон 200 гаруй км урттай, 220550 га газар нутгийг Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумуудын нутаг дэвсгэрийг хамарсан өргөргийн дагуу байрлалтай нуруу юм.

.

Ханхөхийн нурууны байгалийн цогцолборт газрийн хамгийн өндөр ноён оргил нь 2728 метр өндөр мөнх цаст Алтандуулга уул бөгөөд Өндөрхангай сумын баруун хойно сүндэрлэх аж.

Ханхөхийн нуруу, Хяргас нуурын орчим газар нь олон талын онцлогоороо Алтай-Соёны уулт их мужид хамрагдан Дэлхийн байгаль хамгаалах сангаас Алтай Соёны эко бүс нутгийг хамгаалах хөтөлбөрт багтсан байна.

.

Бид Хан Хөхийн нурууны байгалийн үзэсгэлэнд хөтлөгдөн зураг авч явсаар замаасаа нилээд баруун тийш хазайсан тул нилээд өндөрлөг оргил өөд шавартай хадтай төрөл бүрийн бартаатай замыг туулан мацаж гарч ирсэн нь Хан Хөхий хайрханы Алтан Бургастайн тахилгат овоон дээр ирсэн байлаа.

Энэ оргилоос Хан Хөхийн нурууны байгалийн өвөрмөц хослол бүхий бүх хэв шинжийн ландшафтууд тархсан үзэмж алган дээр байгаа юм шиг үзэгдэнэ.

.

Ханхөхийн нуруу нь Монгол Алтай-Соёны хил хязгаарт багтдаг Хангай нурууны салбар боловч  хэд хэдэн салбар нууруунаас бүрдэж Их нууруудын хотгор руу гүн түрж орсон тул Увс, Хяргас нуурын хотгорыг заагладаг. Мөн Бөөрөг дэлийн элсийг Бор хярын элснээс тусгаарлан өргөн уудам нутгийг цөлжилт нөмрөхөөс байгалийн халхавч болон хамгаалж байдаг онцлогтой.

Нурууны ар, өвөр хажуу нь ихээхэн ялгаатай. Увс нуурын хотгор руу харсан ар хажуу газарт  хойт болон баруун хойт зүгийн салхи нуурын мандлаас хур чийг байнга зөөж авч ирдэг болохоор үлэмж чийглэг байдгаас энд уулын нуга, ой мод, хээр бүхэлд нь бүрхсэн байдаг. Харин салхинаас халхлагдсан өвөр талын нөмөр хажуу нь хээр тархаж хуурай сайраар ихээхэн хэрчигдсэн цөлөрхөг байдалтай байдаг. Энэ нь Ханхөхийн нуруу  байгалийн өвөрмөц хослол бүхий газар гэдгийг харуулж байна.

:

Хан хөхий хайрхныг төрийн тахилгатай болгох Ерөнхийлөгчийн зарлиг бичигт

“Элэнц хуланцаас үүсэлтэй энэ сайхан нутгийн сав шим бүхнийг сайтар тэтгэж,

буян хишигт мал сүргийг маань үржүүлэн өсгөж,

үйлс зорилго нэгт үндэстэн ястан ард түмний маань заяа буяныг тэгшитгэн,

хорлол цээрлэл барцад саадгүй хотол даяараа энх тунх эв найртай оршин,

далай мэт арвин, тэнгэр мэт тэнүүн жаргаахын өлзий хутгийг дэлгэрүүлж

бүрэн улс, сүлдэт төрийг минь бат энх, өнө мөнхөд мандуулахыг сүсэглэн даатгаж айлтгая.

Цаглашгүй буянт тугийг өргөн соёрхохыг цагаан тугийн их үйлсийг эзэгнэн захирагч

Хан хөхий уулын тэнгэр та таалан болгоогтун” хэмээжээ.

.

Холбогдох зургууд:

.

Эх сурвалж: http://www.mymongol.mn

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganaa:
zuirleshgui saihan nutag bayn han hohii mini uu
2017-07-26
элжигэн халх:
миний төрсөн 4 улиралын нутагтай гайхалтай сайхан нутаг ус өвөг дээдэс минь бодогдоод л мэлмий чийгтэн огшоод л..
2015-09-21
turuunii zaluu:
oglog hishigiin ezen bayn khanhohii hairhan
2014-10-08
zagdaa:
minii torson nutag saihan shvv
2014-09-15
zochin:
ene bol minii tursen nutag sahan haragdaj bna niit hanhohii chuudee sar shinii mend hurgi
2014-02-06
tulgaa zuun urdas:
tiime ene bol minii tursen nutag shoroo saihan haragdaj bna jinhen aztai humuus ene nutagt turdeg bha gej boddog niit. han huhiichuudde sar shiniin mend.
2014-01-28
munkh:
tursun nutag mine, minii shuteen bayan khankhokhii mine
2014-01-15
tuya :
ymar saixan ymbe mongol iiml saixan shuu
2014-01-15
turuun:
bayan han huhii mini
2014-01-14
х.ганболд:
миний сайхан нутаг үнэхээр газрын диваажин даа.сайхан нутагтаа саатаж хэд хонохсон
2014-01-14
баяраа:
монголд иймэрхүү аялал зохиодог газар моннис оос өөр байдаггүй юм уу .зун маршрут гаргаад явах хүмүүс байна уу. архи дарсгүй сайхан аялмаар байна
2014-01-14
баяд хїн:
ханхєхийн нуруунд халхууд тїїнээс цааш баядууд баядаас цааш дєрвєдїїд амьдардаг юм.манай хяргас суманд ханхєхийн їргэлжлэл болох бор хайрхан гэж уул байдаг.цагаанхайрханы баруун талд,угаасаа хяргас сумын зїїн талд цагаанхайрхан сум байдаг.энд амьдардаг элжигэн халхууд хаяавчаа цэнхэрээр хийдэг юм.энэ эь халхын хаяаг ойрдуудаас манаж байна гэсэн утгатай.
2014-01-14
mmmmm:
10 aad jiliin omno albandaa zutgej hondlon guld 2 sar ene gazraar tenesen ene ue barag minii amidraliin saihan ueiin neg baijdee
2014-01-14
hehehe :
han huh-iin nuruu ch saihan gazar l daa! ene harin ford-iin eriklam bish y!!! saihan mongol nutgaa harh gesen chin ford l garaad bh qm
2014-01-14
nutag mini:
nuusen uuls morgood saatah holboo gurban hairhan baidgiim nuudliin shubuud ergeed naadah melmii nuuriin dolgio baidagiim
2014-01-13
nutag mini:
minii hanhohii uneheer saihan nutag da
2014-01-13
dashgombo:
minii torson nutag mongoliin saihan oron uneheer goy haragdaj bna. neg l odor ochino doo.
2014-01-13
muzangiin obgor:
minii tursun nutag bayn xan xuxii mini
2014-01-13
muzangiin obgor:
minii tursun nutag bayn xan xuxii mini
2014-01-13
zochin:
gazriin dundad divaajin hemeeh turiin tahilgat bayan hanhuhii uul tuunii orchmiin baigali uneheer gaihaltai yum aa
2014-01-13
зочин:
сайхан газар байна очиж үзэх юмсан. харин мод нь хорхойд их идүүлсэн юмуу даа.
2014-01-13
yadam1223:
menengiin govios bodogdox minii zvrxen dex xan-xoxii. vnexeer gazriin diwaajin .
2014-01-13