Ардчилсан Үндсэн хуулийг батлагчид
Өнөөдөр шинэ ардчилсан тогтолцоог тунхагласан Үндсэн хуулийн “мэндэлсэн” өдөр. 22 жилийн өмнө буюу 1992 оны энэ өдөр Ардын Их Хурлаас ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталсан бөгөөд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ний энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан юм. Энэ өдрийг тохиолдуулан Төрийн ордоны “Б”танхимд Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатуудыг УИХ-ын гишүүд, Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын гишүүд хүлээн авч уулзлаа.
22 жилийн өмнө Ардын Их Хурлын депутатууд 76 хоног хэрэлдэж, хэлэлцэж, маргалдаж байж одоогийн Үндсэн хуулийг баталж байсан гэдэг. Үүнээс өмнө буюу Монгол улс 1924 оноос хойш 1924, 1940, 1960, 1992 онуудад тус тус Үндсэн хууль шинэчлэн батлагдаж байсан ба 1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталсан социалист маягийн хууль байсан юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ