Манай сэтгүүлч "Алба хаагаагүй эрчүүд” нийтлэлээрээ дэд байрт шалгарав

img

Улсын Их Хурлын даргын Ажлын алба, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, НҮБ-ын Хүн амын сангаас хамтран хүн амын хөгжил, жендэрийн тэгш байдал, гэр бүлийн хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрүүл мэнд, ХДХВ/ДОХ-ын асуудлаар нийт сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг 2013 оны 3 дугаар сарын 15-наас зарлан явуулсныг өнөөдөр дүгнэлээ. Энэ хугацаанд уралдаанд нийт 13 хэвлэл мэдээллийн байгууллагын 19 уран бүтээлч материалаа ирүүлсэн байна. Энэхүү уралдаанд манай сайтын сэтгүүлч Найдансүрэнгийн Энхбат Сонин, сэтгүүл, цахим хуудасны бүтээлийн төрөлд  "Өсвөр үеийнхэн буюу урвуу жендэр” , “Алба хаагаагүй эрчүүд” нийтлэлүүдээрээ  II дугаар байр эзэллээ.

Уралдаанд шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж Улсын Их Хурлын даргын зөвлөх С.Ламбаа, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара нар үг хэллээ.

Ингээд Улсын Их Хурлын даргын зөвлөх С.Ламбаа, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара нар Хүн амын хөгжил, жендэрийн тэгш байдал, гэр бүлийн хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрүүл мэнд, ХДХВ/ДОХ-ын асуудлаар нийт сэтгүүлчдийн дунд зарласан шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаанд байр эзэлсэн уран бүтээлчдэд шагнал гардуулав.

 .

:

Телевиз, радиогийн бүтээлийн төрөлд:

1. Ийгл телевизийн сэтгүүлч Ө.Дэлгэрцэцэгийн ХДВХ/ДОХ-ын асуудлаар хийсэн хэлэлцүүлэг 2 дугаар байр,

.

2. Шинэ монгол радиогийн сэтгүүлч Г.Сонинбаярын “Биелээгүй “гэрийн даалгавар” буюу биднээс холдсон тэгш эрх “ нэвтрүүлэг 2 дугаар байрт тус тус шалгарлаа.

.

.

Сонин, сэтгүүл, цахим хуудасны бүтээлийн төрөлд:

1.“Монголын мэдээ” сонин сэтгүүлч Б.Өнөртогтохын “Хүчирхийллийн асуудлыг хариуцсан мэргэжилтэнг сум, дүүүрэг, хэсгийн хороодод ажиллуулья” асуудал дэвшүүлсэн нийтлэл 1 дүгээр байр,

.

2. Ардчилал сонины сэтгүүлч Ж.Гэрэлчулууны “Бүхнийг өмчилсөн чаг чаг...” нийтлэл 2 дугаар байр,

.

3.Өдрийн сонины сэтгүүлч Г.Дашрэнцэнгийн “Бүх мөнгөний 80 хувь нь бүсгүйчүүдийн түрийвчинд байдаг” нийтлэл 3 дугаар байр,

.

4.УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ-ийн Студийн ерөнхий редактор А.Сарантуяагийн  “ХДХВ-ийн халдвартай ч гэсэн урьдчилан таамаглаж болох амьдралаар хэдэн арван жил тайван, амгалан амьдарч болно” ярилцлага 2 дугаар байр,

.

5.Сэтгүүлч Б.Энхтуулын  “ ДОХ-той гэдгээ ганцхан эгчдээ хэлсэн” ярилцлага 3 дугаар байр,

.

6.Шууд.мн цахим хуудсын сэтгүүлч Н.Энхбатын “ Өсвөр үеийнхэн буюу урвуу жендэр” , “Алба хаагаагүй эрчүүд” нийтлэлүүд 2 дугаар байр,

.

7. Монцамэ.мн цахим хуудсын сэтгүүлч Н.Гантуяагийн “Эрчүүд жендэрээс гадуурхагдах ёсгүй” нийтлэл 3 дугаар байр тус тус эзэллээ.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

naran:
amjilt husii naiz daa. iluu ih amjilt
2014-01-13