
Бразил улсын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч байсан тамирчин Сократес 57 насандаа таалал төгслөө. Түүнийг ходоодны халдварын улмаас болж нас барсан хэмээн алдарт хөл бөмбөгчний хэвтэн эмчлүүлж байсан эмнэлэгийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Сократес 1982, 1986 онд хөл бөмбөгийн ДАШТ-д Бразилийн багийг удирдан оролцож байсан юм. Тэрээр Сан-Пауло хотын “Коринфяна” багийн довтлогчоос спортын амжилтын гараагаа эхлэж байсан түүхтэй. Энэ оны 8 сараас хойш Сократес гурав дахь удаагаа эмнэлэгт хэвтээд байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ