
Оскарын дараа бичигддэг “Алтан бөмбөрцөг” кино наадам 71 дэх удаагаа Калифорнийн Беверли Хиллст эхэллээ. Тус шагнал гардуулах ёслолд 50 гаруй уран бүтээлч оролцож байгаа юм. Наадмын анхны шагналын эзнээр залуу жүжигчин Женнифер Лоуренс тодорч, “American Hustle” бүтээлээрээ “Алтан бөмбөрцөг” хүртсэн юм. Мөн Жеклин Бессит “Dancing on the Edge” бүтээлээрээ нэр хүндтэй шагналын эзэн болжээ. Олны талархал хүлээсэн “12 Years a Slave” шилдэг найруулгатай киногоор тодорсон байна. Энэ жилийн хамгийн онцгой бүтээлүүдэд “American Hustle”, “12 Years a Slave” кинонууд нэрлэгдэж байгаа бөгөөд тус бүр нь долоон номинацид нэр дэвшсэн юм.
Энэ удаагийн “Алтан бөмбөрцөг”-өөс холливуудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо “The Wolf of Wall Street” киногоороо “Шилдэг инээдмийн жүжигчин” номинацид шагнал хүртсэн байна. Тэрбээр шагнал гардсаныхаа дараа хэвлэлийнхэнд хандаж “Энэ жилийн “Оскар” надад ирэхгүй бол би амиа хорлох байх. Дэндүү удаан хугацаанд “Оскар”-ын төлөө хөдөлмөрлөжээ” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ