Вакцин хийсэн эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ
Өнгөрсөн аравдугаар сард Баянхонгор аймгийн VI сургуулийн 2А ангийн сурагч Н.Энхбилэг сахуугийн вакцин хийлгэснээс үүдэн хэл, гар хуруу нь үхжиж, одоогийн байдлаар зөвхөн өвчин намдаагч эм тарианы тусламжтайгаар өдөр хоногийг өнгөрүүлж байгаа. Тэгвэл охины аав өнгөрсөн долоо хоногт Төрийн гурван өндөрлөг болон ЭМЯ, салбарын сайдаас тусламж хүсч, охиныг БНСАУ-д яаралтай эмчилгээнд явуулахаар хандивын данс үүсгэсэн билээ.
Тэгвэл Н.Энхбилэг охинд вакцин хийсэн гэх эмч нарт тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас энэ 01-ны өдөр Эрүүгийн хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ