Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Ж.Батзандан, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Д.Арвин нарын гишүүд Хамтын тэтгэврийн даатгалын тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Энэхүү хуулийн төсөл гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд түүний тэтгэвэр тодорхой хувь хэмжээгээр үлдсэн гишүүндээ өвлөгдөх явдал юм. Хуульд зааснаар тодорхой шалгуурыг давсан ахмадуудад хамтын тэтгэвэр авах эрх үүснэ. Амьдрал баян болохоор зарим иргэнд уг хууль үйлчлэхгүй гэнэ. Тухайлбал, хүнтэй суугаагүй боловч тэтгэвэр тогтоолгосон иргэн, насны хэт зөрөөтэй боловч хуульд заасан зарим шаардлагыг хангаж байгаа иргэн, улсад ажил, хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэн “Хамтын тэтгэврийн тухай” хуульд хамрагдахгүй аж. Энэ хуулийг “Тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн тухай” хуультай адилтган ойлгож болохгүй гэдгийг ч хууль санаачлагчид анхааруулсан.
sd
Манай улсад төдийгүй бусад улс оронд олон жил хамт амьдарсан гэр бүлийн хоёр буурлын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа буурал нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгаа нь статистик судалгаанаас харагддаг. Өөрөөр хэлбэл, хос баганы нэг нь үгүй болсноор өрхийн амьжиргааны түвшин буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтанд орох, хөгшрөлтийн процесс хурдан явагдах зэрэг сөрөг үр дагавар гардаг байна. Үүнээс сэргийлэхийн тулд хамтын тэтгэврийг бий болгох нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзсэн байна.
das
Энэ хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг олон чухал ач холбогдолтой болно. Хамтын тэтгэврийн тухай хууль бий болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг хууль санаачлагчид хэллээ.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ