Төсвөөс баригдах бүтээн байгуулалтад нэг маягийн зураг ашиглана
Засгийн газраас зохион байгуулдаг "Бүтээн байгуулалтын цаг" уулзалтаар өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх жилүүдэд "Нэг маягийн зураг" төслийн хүрээнд хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын талаар танилцуулсан юм.
das
Уг төслийн хүрээнд орон нутагт баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв зэрэг улсын хөрөнгө оруулалтаар баригдах нийгмийн үйлчилгээний барилга, байгууламжуудыг нэг маягийн зураг төслөөр барих аж. Нэг маягийн загвараар барих барилга байгууламжийг салбарын яамд хариуцан зураг төслийг боловсруулж байгаа бөгөөд ирэх 2 дугаар сарын 10-ны дотор зураг төслөө боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж буй юм байна. Одоогоор 129 байгууламжийн зураг төслийг боловсруулсан аж. Нэг маягийн зураг төсөл боловсруулснаар хугацаа болон төсөв хэмнэх давуу талтай юм.
az
Өмнөх жилүүдэд баригдсан сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, байгууламжууд хүчин чадлын хувьд адил мөртлөө хэтэрхий зөрүүтэй төсөвт өртөгтэй, инженерийн хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээний зардал үрэлгэн, барилга бүр хажуудаа бага оврын уурын зуух, бие засах газартай байгаа нь олон сөрөг үр дагавартай гэж үзсэн байна. Ирэх 4 жилд нийтдээ 2905 барилга байгууламжийн зураг төслийг 61 тэрбум төгрөгөөр хийх санал ирснээс "Нэг маягийн зураг" төслийг хэрэгжүүлснээр 5 тэрбум төгрөгт багтаах тооцоо гарчээ. Тэгэхээр нэг хэв маягийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслөөр барилга байгууламжийг барих нь цаг хугацаа хэмнэхээс эхлээд төсвийн үрэлгэн зардлыг багасгах давуу талтай аж. Жишээ нь 5000-аас дээш хүн амтай сумдад 280 хүүхдийн цэцэрлэг, 640 хүний суудалтай сургууль, 200 хүүхдийн дотуур байр, 22 ортой эмнэлэг, эмийн сан, соёлын төв, спорт заал, агаарын чанарын харуулын байр, ахуй үйлчилгээний төв зэргийг байгуулах аж.
s
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ