Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна

img

 

Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө, голын сав газраар 23-28 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 17-22 хэм, говийн бүс нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 14-16 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт 24 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ