Дөрвөн байнгын хороо хуралдана

img

Өнөөдөр дөрвөн байнгын хорооны хуралдаан болно. Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд хуралдаж, Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “А” танхимд болно. Хуралдаанаар  “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.

Харин  Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд  хуралдаж, “Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/ зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэх юм.

Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд болж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ