ДЦС-уудын өр 15 тэрбум төгрөгт хүрчээ
Дулааны цахилгаан станцуудад өнгөрсөн оны эхний 11 сард нүүрсний уурхайнуудаас 101 тэрбум төгрөгийн 4.7 сая тонн нүүрс нийлүүлжээ. Үүнээс 95.3 тэрбум төгрөгийн төлбөрийг Дулааны цахилгаан станцууд уурхайнуудад төлж барагдуулсан байна.
Гэсэн хэдий ч Дулааны цахилгаан станцууд нүүрсний компаниудад өнгөрсөн 2 жилийн үлдэгдлийг оруулан тооцсоноор 15 тэрбум төгрөгийн өртэй үлджээ. 2013 оны эхний 11 сарын байдлаар "Багануур" ХК Дулааны цахилгаан станцуудаас 5.4 тэрбум төгрөгийн авлагатай байгаа бол "Шивээ-Овоо" компани 4.5 тэрбум төгрөг, "Шарын гол" компани 4 тэрбум төгрөгийн авлагатай байгаа аж.
5
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ