ХДХВ-ын халдварын тохиолдол 763 байж болно гэж тооцоолжээ

img

 

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДх-ын тандалт судалгааны албанд өнгөрөгч долоо хоногт 662 хүн хандаж үйлчлүүлснээс 321 нь урьдчилан сэргийлэх болон сайн дурын шинжилгээнд хамрагдсан байна. Шинэ он гарсаар ДОХ/ХДХВ-ын 150 дахь тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ДОХ/ХДХВ-ийн  халдвар тээгч эмэгтэй  нь 35-39 настай байжээ.

ХДХВ-ийн халдварын тархалт насанд хүрэгчдийн дунд 0.1 хувиас бага байгаа ба халдвартай иргэдийн 80 орчим хувь нь эрчүүд. Тэдний 80 орчим хувийг ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орогчид байдаг аж. Харин үлдсэн 20 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд тэдний  долоо нь хүүхэд төрүүлээд байгаа юм. Одоогоор ХДХВ-тэй эхчүүдээс төрсөн найман хүүхэд эрүүл саруул өсөж байгаа аж.

ХДХВ-ын халдварын 2014 оны байдлаарх тархалтын тооцооллыг ДЭМБ-тай хамтран тооцож гаргасан байна. Энэ тооцооллоор ХДХВ-ын халдварын 763 тохиолдол байж болох тооцоолол гарсан ажээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ