Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр Роналду тодров
2013 оны “дэлхийн шилдэг хөлбөмбөгч” шагналын эзнийг өчигдөр Швейцарийн Цюрих хотноо тодруулсан байна. Энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр “Реал Мадрид” багийн довтлогч Криштиан Роналду тодорчээ. Түүнтэй шилдгийн төлөө Аргентиний шигшээ болон Испанийн “Барселона” багийн довтлогч Лионель Месси, Францын шигшээ болон Германы “Байерн Мюнхен” багийн жигүүрийн довтлогч Франк Рибери нар өрсөлдсөн юм.
1
“Дэлхийн шилдэг хөлбөмбөгч”-өөр шалгарсан Португалийн шигшээ болон Испанийн эзэн хааны “Реал Мадрид” багийн довтлогч Криштиан Роналду шагналаа гардсаныхаа дараа хэвлэлийхэнд хандаж “Энэ цаг үеийн шилдгийн шилдэг тамирчидтай өрсөлдөх сайхан байлаа. Лио Месси би чамайг биширдэг. Мөнхийн өрсөлдөгч минь байдагт баярлалаа” гэжээ. 2008 онд Криштиан Роналду “дэлхийн шилдэг хөлбөмбөгч” болон “Алтан бөмбөг” шагналын эзнээр тодорч байсан билээ.
1
Мөн өнгөрсөн шөнө дэлхийн шилдэг дасгалжуулагчийн шагналыг Юпп Хайнкес гардсан. Тэрбээр “Байерн Мюнхен” багийг удирдан өнгөрсөн улиралд нийт 5 цом хүртсэн юм. Оны хамгийн гоё гоолын эзэнд олгодог Пушкашийн нэрэмжит шагналыг Златан Ибрагимович хүртсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ