“Монголд үйлдвэрлэв” өнөөдөр нээгдэнэ
“Мишээл экспо” болон “Дүнжингарав” худалдааны төвд өнөөдөр “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа нээгдэнэ.
Сар шинийн баярт зориулсан энэхүү худалдааг Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яамтай хамтран зохион байгуулж байгаа ба Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл дэмжигч байгууллагаар ажиллаж байгаа аж.
“Монгол үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа энэ сарын 24-нийг хүртэл, “Мишээл экспо” төвд гарах бол “Дүнжингарав”-т 30-ныг хүртэл үргэлжилнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ