80 жилийн түүхтэй Монгол даатгалынхан нэгдэн чууллаа
Даатгалын салбарын ууган компани Монгол Даатгал ХХК нь жил бүр уламжлал болгон зохиодог Орон нутгийн болон Улаанбаатар хотын ажилтан албан хаагчид цугладаг “НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ 2014” өчигдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд нээлтээ хийн “Итгэлээр жигүүрлэж Ирээдүйг хөглөсөн 80 жил”-ийнхээ анхны арга хэмжээгээ ийнхүү халуун ам бүлээрээ цуглан нээлээ.
6
Монгол улсын хэмжээнд хамгийн өргөн сүлжээ бүхий Монгол Даатгал компани нь даатгалын 29 салбартайгаас 23 салбар нь орон нутагт, 6 салбар нь нийслэл хотод нийт 276 ажилтан албан хаагч, 656 төлөөлөгчтэйгээр улсынхаа өнцөг булан бүрт хүрч ажиллаж, ард иргэддээ даатгалын үйлчилгээг цаг алдалгүй хүргэж байдаг билээ.
6
Тус чуулга уулзалтаар өнгөрсөн жилийнхээ ажлыг дүгнэн тайлагнаж, энэ оныхоо ажлын төлөвлөгөө, стратеги бодлого, үйлчилгээний чанар, харилцагч олондоо хүргэх шинэ шинэлэг бүхнийг харилцан ярилцаж чуулдагаараа онцлог юм. Өнгөрөгч онд ТОП даатгалын байгууллага, Даатгалын салбарын онцлох ENTREPRENEUR-ээр шалгарч өөрсдийн амжилтыг өндрөөр үнэлүүллээ. Мөн даатгалын нөхөн төлбөр олголтонд 6,5 тэрбум төгрөг, нөөц сангийн хэмжээг 18,0 тэрбум төгрөгт тус тус хүргэн Монгол улсын даатгалын салбарт өмнө гарч байгаагүй их амжилттайгаар 2013 оноо үдэж 2014 оноо угтан авч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ