Жагсагчид руу гал нээжээ

img

Тайландын нийслэл Бангкок хотноо засгийн газрыг эсэргүүцсэн жагсагчид руу үл танигдах зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас долоон хүн шархадсан байна. Гал нээсэн байж болзошгүй 10 гаруй иргэнийг хорьж мэдүүлэг авч эхэлсэн байна.  Өчигдөр орой дөрвөн цагийн үед жагсаалын гол хэсэг рүү буутай хүмүүс халдсаны дараа суманд өртсөн нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Сөрөг хүчнийхэн өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас хойш ерөнхий сайд Ийнглак Шинаватраг албан тушаалаас нь огцруулах кампанит ажил өрнүүлээд байгаа юм. Эсэргүүцэгчид ирэх сард болох сонгуулийг зогсоохыг хүсч байгаа аж. Жагсагчдын удирдагчид нийслэл хотод эсэргүүцлийн томоохон арга хэмжээ хийхийг төлөвлөж байгаа бөгөөд хүчний байгууллагууд хүчирхийлэл, эмх замбараагүй байдал дахин үргэлжилнэ гэдэгт санаа зовниж байгаа юм. Босогчид өчигдрөөс эхлэн гол долоон замыг хааж, Ийнглак Шинаватрагийг Бангкок хотод ирэхийг шаардаж байгаа юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ