Ахмадуудад чиглэсэн хамтын тэтгэврийн бодлого зөв үү

img

Залуу халуун насаа эх орныхоо төлөө зориулж социализмын бүрэн төгс ялалтын төлөө, коммунизмыг байгуулахын төлөө зүтгэж явсан ажилчин, малчин, тариачид, сэхээтнүүд өдгөө ахмад буурлууд болсон. Ардчилсан нийгмийн зарчимтай тухайн үеийн үзэл баримтлал нийлдэггүй ч тэд өөрийн цаг үеийнхээ эзэн нь болж чадсан. Тиймдээ ч өтгөс буурлуудаа хүндэтгэж, өөрсдөө ч хойч үедээ үнэлэгдэхийн тулд бид энэ цаг үедээ эзэн нь байх ёстой. Ингэхийн тулд ахмад, залуу үедээ чиглэсэн бодлогыг гаргаж байх ёстой. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Ж.Батзандан, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Д.Арвин нарын гишүүд Хамтын тэтгэврийн даатгалын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

d

Ахмадуудад чиглэсэн уг хуулийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд түүний тэтгэвэр тодорхой хувь хэмжээгээр үлдсэн гишүүндээ  өвлөгдөх гэнэ. Хуульд зааснаар тодорхой шалгуурыг давсан ахмадуудад хамтын тэтгэвэр авах эрх үүсэх аж. Тодруулбал, “гэр бүл болсноос хойш 10 буюу түүнээс дээш жил хамт амьдарсан эхнэр, нөхөр” гэдэгт гэр бүл болохоос өмнө буюу гэр бүл болсноос хойш эхнэр нөхөр хоёулаа тус бүр 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө хамгийн багадаа 10 буюу түүнээс дээш жил нэг гэрт хамтран амьдарч гэр бүлээ баталгаажуулсан эхнэр, нөхөр хамаарна гэж хуулийн төсөлд тусгасан байна.

d

Амьдрал баян учраас зарим иргэнд уг хууль үйлчлэхгүй байх тохиолдол гарах аж. Тухайлбал, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө хамгийн багадаа 10 буюу түүнээс дээш жил нэг гэрт хамт амьдрахдаа гэр бүлээ баталгаажуулаагүй, гэр бүлийн баталгаатай мөртлөө тусдаа амьдардаг эхнэр, нөхөр, 20 ба түүнээс дээш насны зөрөөтэй, дахин гэр бүл болж хамт амьдарсан, хүнтэй суугаагүй боловч тэтгэвэр тогтоолгосон иргэн, насны хэт зөрөөтэй боловч хуульд заасан зарим шаардлагыг хангаж байгаа иргэн, улсад ажил, хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэн  Хамтын тэтгэврийн тухай хуульд хамрагдахгүй юм байна. Энэ хуулийг “Тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн тухай” хуультай адилтган ойлгож болохгүй гэдгийг ч хууль санаачлагчид анхааруулсан юм. Мөн хуулийн төсөлд зааснаар “Хамтын тэтгэвэр” авах эрх үүсч “Тэтгэврийн хамтын эрхийн гэрчилгээ” олгогдсон иргэнд гэр бүлийн гишүүнийх нь амьд сэрүүн байх үедээ авч байсан тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэврийг олгохоор заасан бөгөөд хууль батлагдвал ирэх 2015 оноос хэрэгжиж эхлэх боломжтой аж.

 s

Монгол хүний дундаж нас 60-64 гэдэг ч энэ насаа ихэнх нь насалж чаддаггүй. Нөгөө талаар Нийгмийн даатгалын шимтгэлийг насаараа төлчихөөд тэтгэврийн насандаа хүрэлгүй 45-59 насандаа ихэнх нь өөд болох нь ч их байгаа. Иймд төрөөс тэтгэврийн тогтолцооны асуудлыг зөв тодорхойлох,  нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлалыг бий болгох, шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд тэтгэврийн зөрүүг арилгах, өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй иргэдийн асуудлыг нэг удаагийн арга хэмжээгээр зохицуулах зэрэг арга хэмжээ авсан. Энэхүү арга хэмжээний дараагийн алхам бол “хамтын тэтгэврийн” асуудал байсан аж.

 жө

Энэ хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг олон чухал ач холбогдолтой болно. Хамтын тэтгэврийн тухай хууль бий болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг тэд мөн хэлж байна. 2010 оны хүн амын тооллогоос харахад Монгол Улсын нийт хүн амын 69.2 хувь /1905969 хүн/ 15-аас дээш насны хүн ам байжээ. Эдгээр хүмүүсийн 31.3 хувь нь огт гэр бүл болоогүй, 60.1 хувь нь гэр бүлтэй, 3.1 хувь нь салсан, 5.5 хувь нь бэлбэсэн хүн байна. Хуулийн төслийн шаардлагад нийцвэл зохих 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлэн өсгөсөн гэр бүлийн тоог нарийвчлан гаргахад хүндрэлтэй байгаа ч хамтын тэтгэвэр авах бололцоотой иргэний тоог 76674 байхаар урьдчилан тооцоолсон байна. Хэрэв хууль батлагдах юм бол хуулийн шаардлагад нийцүүлэн, тогтвортой гэр бүлийн тоог Улсын бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэлийн газартай хамтран иргэний регистрийн дугаараар гаргуулан авах бололцоотой гэдгийг хууль санаачлагч гишүүд хэлж байна.

 ө

Манай улсад төдийгүй бусад улс оронд олон жил хамт амьдарсан гэр бүлийн хоёр буурлын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа буурал нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгаа нь статистик судалгаанаас харагддаг.  Өөрөөр хэлбэл, хос баганы нэг нь үгүй болсноор өрхийн амьжиргааны түвшин буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтанд орох, хөгшрөлтийн процесс хурдан явагдах зэрэг сөрөг үр дагавар гардаг байна. Үүнээс сэргийлэхийн тулд хамтын тэтгэврийг бий болгох нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзсэн аж. Ер нь улс орнууд тэтгэврийн тогтолцооны хуваарилалт, хуримтлалын харилцаа ямар байх талаар маргалдсаар ирсэн байна. Бүгдэд нь тохирох нэгдсэн жор байхгүй ч хүн амын хөгшрөл хурдацтай нэмэгдэж байгаа Европын болон Өмнөд Америкийн олон орнуудад тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж буй. Тухайлбал, Зүүн европ, Скандиновын орнууд, Польш, Казакастанд гурван түвшинт тэтгэврийн тогтолцоонд, Өмнөд Америкийн Чили, Аргентин, Перу, Колумби зэрэг улсад цэвэр хуримтлалын тогтолцоонд шилжих алхмуудыг амжилттай хэрэгжүүлж байгаа юм байна.

 б

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Санал нэг байнаа.Хэн юу тарина түүнийгээ хүртэнэ гэдэгдээ.
2015-09-13
arduud:
zuv sanaa bna gehdee end chin 2 la 20, 20 jil niigmiin saatgal tulsul baih yostoi gesen bna 90 ond olon huuhed gargalaa chi geed ajlaasaa huugduj tetgevert garsan jil ni hurehgui ulsuudiig yah ve tuhain uedeedunguj 40 hun nastai baisan shu dee ene humuus hervee hania aldval bas dahiaad l olon huuhed gargaad jil chin hursengui geed zoligt ni gargachih u? ene talaar sain tailbarlaach!
2014-01-21
мргэн:
нэрийн дансаар тэтгэвэр тлгтоолгосон хүмүүсийн тэтгэвэр өвлөгдөх ёстой байх гүү
2014-01-14
иргэн:
зөв. тэхдээ хязгаарлалтуудыг сайн ялгаж өгөх хэрэгтэй. наад зах нь нэрийн данстай болон түүнээс өмнөх нөхцөлөөр тэтгэвэр тогтоогдсон хүмүүс гэхэд ондоо нөхцөлтэй байх байлгүй дээ. тэгээд гарсан үед нь судлая даа. ямар биднээс асуух биш
2014-01-14
шарав:
зөв санаачлага байна аа. с.эрдэнэ гуайг ндег-ын дарга байхад нь би нэг багахан газарт нд-ийн байцаагч байсан тэхэд санаачлагатай .санаачилсанаа ажил болгодог,ажилчдаа өөрийн хүүхдүүд шиг харж үздэг,шаарддаг байсан.хүмүүс янз бүрээр ярьдаг ч гүндүүгүй эр санагдаж байсан сан.тэтгэвэрийг нэмбэл бага тэтгэвэртэйдл нь илүү нэмэх хэрэгтэй. ер нь одоо хэн илүү тэтгэвэр авдаг вэ гэвэл социализмын үеийн өндөр цалинтай байсан дарга нар л авдаг ш дээ.хөлс хүчээрээ зүтгэж байса ажилчид бага тэтгэвэр авдаг ш дээ.тэр үеийн дээдсийн хийсэн юм хаана байна.2020 оноос тэтгэврийн системд нэрийн данс хэрэгжихээр харин их шудрага болно байхаа.
2014-01-14
нармандах:
би бас дэмжиж бна.с.эрдэнэ сайн байна.
2014-01-14
иргэн:
бүх тэтгэврийг хувиар нэмэгдүүлэх нь зүйтэй. залуу насаа хамгийн хүнд хүчир ажилд зүтгэчихээд түүнд нь тохирсон ахиу тэтгэвэр тогтоохоор илүү үзэж зөвхөн бага тэтгэвэртэйг нь нэмнэ гэдэг бол шударга бус. залуудаа улсад юу ч хийгээгүй, шимтгэл ч төлөөгүй хүн тэтгэмж аваад түүнийгээ чамлан өндөр тэтгэвэр нэхнэ гэдэг шударга бус хэрэг. залуу хойч үедээ ч муу үлгэртэй. насны бөгсөнд хисэн ч эс хийсэн ч би өндөр тэтгэвэр тэтгэмж авна гэсэн ойлголттой болох нь. хийсэн ч хамгийн хялбар ажлыг хийсэн болж оромдох нь ээ.
2014-01-14
Зочин:
Санал нэг байнаа.Хэн юу тарина түүнийгээ хүртэнэ гэдэгдээ.
өлзий:
энэ их зөв санаа, зөв төсөл. батлагдвал баярлахгүй хүн гарахгүй байх гэдэгт эргэлзэхгүй байна. уих-ын гишүүн эрдэнэ бол нийгмийн халамж ялангуяа ахмад настны тэтгэвэр тэтгэмжийн талаар дэвшилтэй шинэ юмыг их санаачилж хийсэн хүн шүү. бид энэ хүний талаар сөрөг мэдээлэл л их сонсож уншдаг. тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл шинэ хууль, төслийн таалаар санаачилсан батлуулсан тухай мэдээллийг уншдаг бил үү. үүргээ биелүүлж яваа шударга төрийн түшээдийн нэг мөн гэдгийг дахин хэлж талархал илэрхийлье ээ. батлагдах болтугай. амжилт хүсье. иймэрхүү ажил хэрэгч түмний төлөө гэсэн сэтгэл зүтгэлтэй санаачилсан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлж чаддаг түшээдийг насаар нь парламентэд сонгоход ч алзахгүй шүү бид.
2014-01-14
hohi ni :
ttsergiin tetgeber abagchid hohi ni
2014-01-14
дэмжиж байна:
маш зөв хууль санаачилж байгаад баяр хүргэе. харин одоо нэгэнт ганцаараа болсон ахмадууд яах юм бол. энийг бас бодууштай. эд нарт бас дэмжлэг хэрэгтэй л байна ш дээ. тэдэн сарын тэднээс хойш нас барсан хүмүүсийн хань ижилд нь өгнө гэвэл өрөөсгөл юм. адилхан л хажуудах нь байхгүй болсон хүн гэдэг утгаар нь хандаж хамруулах нь зүйтэй юм.
2014-01-14
ã.áàòíàñàí:
îâîî ø äýý. ìàø èõýýð äýìæèæ áàéíà. áóñàä ãèø¿¿ä ÷ 100% äýìæèíý ãýäýãò á¿ðýí èòãýëòýé áàéíà.
2014-01-14
зочин:
насаараа нийгмийн даатгал төлчихөөд яг тэтгэвэрт гарахынхаа өмнөх жил чад болчиход халамжаас оршуулгын зардал гэж цөөхөн хэдэн төгрөг өгөөд л гүйцээ юм байх чинь билээ. тэр нь тэгээд оршуулгын зардлын хаана нь ч хүрдэггүй юм байна лээ ш дэ.энэ бол арай л шудрага биш ш дэ. энэ бол маш зөв хууль. ахмадууд минь ман та нарыг ашиглаж та нарын саналыг авч төрийн эрхэнд гарчихаад та нарт ашигтай наалдацтай ямар хууль санаачилсан юм. харин ман аас том том тэрбумтангууд л төрсөн байх. ийм асуудлыг олж харж чадахгүй байж бид ард түмэнтэйгээ ойрхон нам гэж худлаа хуцдагаа болимоор юм. ман гарууд
2014-01-14
zozin:
xudla yrixa bolio ch. xurdan tsalin tetgewre nem.olon jil ajil xiisen xun ajil xiigeegui xun 2. adil tetgewer aw ch taaraxgui tetgewriig xuwiar nemex xeregtei.
2014-01-14
дэмжигч:
зөв дэмжиж байна. энэ мэт олон сайн сайхан санааг олж арж ард түмэндээ хэрэгжүүлэх хэрэгтэй
2014-01-14
наран...:
дэмжиж ба. одоо мөрдөж байгаа ндш, эмд, тэтгэврийн хууль арай л биш дээ. энэ санааг дэмжиж байна. энэ чинь ядуурлаас гарах бас л нэг алхам. настангууд өөрсдийгөө аваад л явж байвал үр хүүхдүүдийн маань санаа амар, санхүүд нь нэмэр л болно доо.
2014-01-14
дэмжигч::
дэмжиж байна. бусад гишүүд нь дэмжээсэй
2014-01-14
дэмжигч: :
зүйтэй дэмжиж байна. залуучууд та нар минь хорвоогийн жамаар настан буурал болно шүүдээ. зарим нь мөнхийн залуу юм шиг өөрийгөө бодох юм даа. одоогийн 70 наснаас дээш насны буурлууд маань бидний энэ сайхан амьдралын /бидний ээж аав/ суурь эхийг тавьж халуун цэг дээр нь хөдөлмөрлөсөн хүмүүс шүүдээ. энэ хүмүүсийн тэтгэвэр арайч дээ гэмээр бага байгаа шүү. эд нар маань одоо хэдхэн л хүн байгаа даа
2014-01-14
ойдаа:
одоо тэтгэвэр аваад сууж байгаа мань мэт нь бидний муу хэлэх дуртай хотын төвөөс толгойт хүрэх том хашаануудад байдаг гэж шоглодог социализмын материал техникийн бааз, бас гар хөл хөлс хүчээ оруулаагүй үйлдвэр аж ахуйн газрын хувьчлаад авч баян гэгдэх хүмүүсийн хоолыг бэлдэж өгсөн гэж үзэх бүрэн үндэстэй. иймд тэтгэврий нь ч гэсэн сэтгэл санаанд тааруулаад өгч байвал бас яахав дээ болж байнаа. бид уг нь цалингаасаа бас ажил олгогчоос авдаг ндш нь бидний л мөнгө юм харин төрийн санд орохоороо төрийн л мөнгө болчих юм. тэгээд эргүүлээд гуйх болдог хачирхалтай л тогтолцоо. гэхдээ ийм байхгүй бол болохгүй тэтгэврийн санг дампууруулахаас сийхгүй гарууд зөндөө учраас ингэж хамгаалахаас өөр арга олдоогүй байх
2014-01-14
настан:
зөв. настан бид дэмжиж баярлаж байна. гишүүд маань дэмжих байлгүй дээ
2014-01-14
настан:
зөв. настан бид дэмжиж баярлаж байна. гишүүд маань дэмжих байлгүй дээ
2014-01-14
настан:
зөв. настан бид дэмжиж баярлаж байна. гишүүд маань дэмжих байлгүй дээ
2014-01-14
настан:
зөв. настан бид дэмжиж баярлаж байна. гишүүд маань дэмжих байлгүй дээ
2014-01-14
tuul:
tocbiin gazraac tetgebert garaad ergeed tocbiin gazart ajilaj baigaani buruu zvv huul zopcnij lbaiha daa.demjij baiha
2014-01-14
иргэн:
дэмжиж бн.ийм л ажил хийдэг гишүүд олон байгаасай.эрдэнэ гишүүнд их баярлаж бн.санаачилсан хуулиуд нь жирийн иргэдэд үнэхээр тус дэм болж байгаа шүү.ээж маань удахгүй тэтгэврийн нэмэгдэлээ(саяны жил нэмэж тооцох журамаар) авна гээл хүлээгээд байгаа.одоо энэ хууль батлагдвал сайхан л бн.аав минь насаараа ажил хийсэн боловч тэтгэвэр ч тогтоолгож чадалгүй өөд болсон ээж минь ингээд авбал үнэхээр хэрэгтэй бн.зах зээлийн хүнд үе 1995 оноос хойш гэж оруулаасай гэж хүсч бн
2014-01-14
zochin:
ene mash zev sanaa baina. damjij baina. hoyul hamtdaa tetgevert hurch chadalguigeer neg ny engersen baikhad negee ny tetgeveriin ny todorhoi huviig urgeljluulen avah ny mash zev bodlogo yum, ene ny hegshuiudiig ur huuhdeesee haraat bus baikh, odoo tulgarch bui yaduuralaas garahad todorhoi demjleg boloh ny damjiggui. ardchilsan namiin yavuulj bui ahmadaa gesen huneleg, enerengui zev bodlogo heregjeesei bilee. ahmaduud maan echneen jil neg namd namiin tatvar geech yum telj yavsan bolovch , odoo negee nam ny haraj tusalj baigaach yum alga, ter namiin tatvar geed avch baisan yumiig urt hugatsaanii hadgalamjind hiij baisan bol odoo yamar iikh hereg bolj baigaa bol doo. uneheer gandaj gundaj yavaa hegshdiinkhee zovlong zev harsand bayarlalaa.
2014-01-14
1213:
дэмжинэ гэдэгт итгэж байна. баярлалаа. би тэтгэвэр авдаг л даа. үнэхээр сайхан хууль байна .
2014-01-14
demjigcn:
demjij baiha.bid hvvhdvvdee daramt bolmoopgvil baih wmdaa geb cn hvvhdvvd maan tegj bodoxgyldee ulcad 40 jil ajiiaad hvnd helhed hetsvvl tetgeber abcn baigaa arga jaltai hymvvc topiin albahd ajillaad tetgbereecn ab aad l vabax wm hvahalt baha uu ajillah zadbar baina.c.erdehe bolon bucad gisnvvded canal opuulj baigaad bavarlalaa.amijilt hvcie
2014-01-14
сонгууль:
с.эрдэнэ г.баярсайхан д.ганхуяг ж.батзандан с.одонтуяа л.эрдэнэчимэг д.арвин та нарын нэрийг бичье гэж бичлээ. баяраллаа .та нартай нэгдэх гишүүд олон байгаа гэдэгт итгэлтэй байна .бидний сонголт дандаа сохор байна гэж юу байх вэ дээ.
2014-01-14
баярлаж байна:
энэ хуулийг дэмжихгүй гишүүн гарахгүй байлгүй дээ. хорвоогийн жамаар бүгд л хэн нэгнийгээ орхин урд хойноо ороод л буцна да. хэн үлдсэнд нь байх хугацаанд нь энэ хэдэн төгрөг нь нэмэр болох нь мэдээж. дэмжихгүй гишүүн гарвал тэр хүн ханатлаа мөнгө хураасан болоод энэ зовлонг амсахгүй гэж тооцоож байж болох юм. ард түмэн бид чинь тийм хүмүүс шиг их мөнгө яахан хураах билээ. цэвэр цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа улс. илүү дутуу мөнгө төгрөг хумсалж хулгайлаагүй юм чинь. гэхдээ бүх гишүүд дэмжих байхаа.
2014-01-14
jagaa:
denjij bnaa,erdene saiddaa talarhal ilerhiilei.ushuu ih ajliin amjilt husie.erdene said shih said olon bgaasai tegwel mongol mun udahgui hugjinuuu
2014-01-14
тэлмэн:
санаачилсан зүйлийнхээ төлөө сайн тэмцээрэй гишүүд минь одоо тэгээд мөнгө төгрөг танил тал юу хэрэгтэй байдаг юм бол доо.
2014-01-14
sssss:
saihan huuliin tusul bna zar neg gishuud maan yum hiij bnaa bna danda tur zasagaa muulaad yahuu ard tumen min
2014-01-14
сондор:
хөгшин, залуу гэлтгүй бүгдээрээ дэмжээрэй бичээрэй ...яагаад гэвэл бид чинь бүгдээрээ туулах жам нэгтэй хүн гэдэг нэгл бодьгал шүү дээ. тийм болхоор алдар цол албан тушаал хөрөнгө мөнгө хөгшин залуу харгалзахгүй нэг л жамтай энэ бол төрөх-өтлөх-үхэх үүгээрээл бид яах ч аргагүй адилхан ,үүнийг хэнч өөрчилөж чадахгүй
2014-01-14
иргэн:
үндсэн хуулийг баталсан депутатууд насаараа авах цалин нэхээд сууж байна. 70 сая төгрөг хүн бүрт өгөөд ч ханахгүй байна. тэднээс илүү гавьяа байгуулсан ахмадууд зөндөө. депутатуудын ихэнх нь сум,саа-н дарга нар байсан. санаа гэж ичмээр юм. хамтын тэтгэвэр зөв байлгүй яах бэ. даатгал төлөөгүй малчдыг 50 настай тэтгэвэр олгон гэж тэнэгтэж байхын оронд юм хийсэн ахмад настангуудад ханддаг нь туйлын зөв.
2014-01-14
yuio:
erdenee gishuun ch yum hiigeed bga shuu.manai bayangoloos garsan yumsan
2014-01-14
өвөө:
зөв л хууль байна.дэмжигдэх эсэх нь сонин байна.харж л байя.хэн нь хэн бэ гэдгээ харуулах биз
2014-01-14
yuio:
15 onoos heregjine gej bn.tegvel heden onii heden sard nas barsan huniihiig hamruulah bol?edgeer gishuudedee bayar hurgie.amidraliin iim asuudliig harj chadaj shiidver gargdag hun chini l gishuun biz dee.bayarlalaa gishuudede ee
2014-01-14
дэмжигч:
ал ч талаас нь бодсон энэ маш зөв санаа .бүтээсэй л гэж залбирч байъя даа . үүнийг эсэргүүцсэн гишүүдийг зурагтаар сайн харуулаж ,сонин хэвлэлд бичих юм шүү.бид бас сонгосон гишүүнээ харъя л даа амьдарлаас хир тасархай байдгийг нь...
2014-01-14
maral:
bayarlalaa ih saihan huuliin tosol bna demjij bna
2014-01-14
дэмжигч:
би энэ хүнтэй 100% санал нэгтэй дэмжиж байна .дээрхи бичсэн үгнүүдийг л бичих байлаа.баяраллаа.................бүтэхгүй байсан ч санаа ньзөв юм даа .ядаж л үлдэж байгаа нь явсаныхаа хойноос сар бүр ганданд нэг еөрөөл айлтгуулаад зул өрөгчих юмтай хоцрох юм даа. хүний амьдралд юу эс тохиолдох билээ дээ.
2014-01-14
дэмжигч:
би энэ хүнтэй 100% санал нэгтэй дэмжиж байна .дээрхи бичсэн үгнүүдийг л бичих байлаа.баяраллаа.................бүтэхгүй байсан ч санаа ньзөв юм даа .ядаж л үлдэж байгаа нь явсаныхаа хойноос сар бүр ганданд нэг еөрөөл айлтгуулаад зул өрөгчих юмтай хоцрох юм даа. хүний амьдралд юу эс тохиолдох билээ дээ.
2014-01-14
ахмад үе:
дандаа л муу хэлэж муухай хараж байх гэж юу байх вэ дээ хэдэн гишүүд маань манийгаа бодож болгоож л байдаг юм байна . бодол оюундаа ийм нарийн нандин асуудлыг олж харж гаргалгааг нь бодож олон ажил хэрэг болгохоор тэмцэж яваа гишүүддээ баяраллаа гэхээс өөр юу гэх билээ. бурхан минь бусад нь дэмжээсэй л билээ дээ . бүүр ухаангүй амьтан ч гэсэн өөрөө өтлөнө гэдэгээ даанч дээ мэдэх байгаа даа. 40 гаруй жил хамт амьдарсан ханиа хорвоогийн жамаар орхиод буцахдаа санаа зовох зүйл нэгээр ч болов хасагдаж , үлдэж хоцрох муу хөгшин минь муу өвгөндөө авах бүртээ баярлан залбирч хүртэх байгаа даа.
2014-01-14