Прокурорууд тангараг өргөжээ

img

Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлд прокурорын албан тушаалд томилогдохдоо тангараг өргөхөөр заасан байдаг. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар УЕПГ-ын Эрх зүйн туслалцаа гадаад харилцааны хэлтэст хяналтын прокуророор томилогдсон Болор-Эрдэнэ, УЕПГ-ын Сургалт судалгааны төвд хяналтын прокуророор томилогдсон Мэндсайхан нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу прокурорын тангараг өргөлөө.

Тангараг өргөх ажиллагаанд Улсын Ерөнхий Прокурорын туслах Тамгын Газрын дарга Б.Үнэнбат, Улсын Ерөнхий Прокурорын Туслах Эрх зүйн туслалцаа, гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Ганзориг, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Сургалт судалгаанытөвийн захирал Л.Болд нар байлцаж, мөн УЕПГ-ын хяналтын прокурорууд оролцсон байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уншигч:
цаасан дээр бичсэн зүйл уншиж, зураг авахуулах ч нэг л хэрэг, уншсан зүйлээ ойлгож, ухаарч, хэрэгжүүлж чадах гэдэг өөр л хэрэг байх. үүнд бие нь, сэтгэл нь, ухаан нь хир бэлэн, туйлбартай байгаа бол ... энэ л тангараг өргөөд байгаа төрийн албан хаагч гэдэг хүмүүсийн тухай мэдмээр байгаад байдаг зүйл
2014-01-14