Зам тээврийн 7 осол гарч, 19 хүн гэмтжээ

img

Өчигдөр буюу энэ сарын 14-ний байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9131 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-865, 102 дугаарт-4117, 103 дугаарт-4149 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 309, түргэн тусламжийн 686, гал түймэр, гамшгаас хамгаалахын 10, гэмт хэргийн шинжтэй зөрчлийн 1449 дуудлага иржээ.

Түүнчлэн  иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1438 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 39 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 31 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах 1, хулгайлах 11, танхайрах 3, дээрэмдэх 1, зам тээврийн хэрэг 17, осол 7 гарч 19 хүн гэмтсэн байна хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

......:
осол нэмэгдээд л замын цагдаа тараад л. буруу байна даа. тэмуужин гуай
2014-01-14