Ц.Буянцогтоо УИХ-ын даргын зөвлөх болжээ

img

УИХ-ын дарга З.Энхболдын нийгмийн бодлогын зөвлөхөөр Ц.Буянцогтоо томилогджээ. Тэрээр Японы Хоккайдогийн их сургуулийг мэдээллийн технологийн чиглэлээр төгсгөж, мэргэжлийн чиглэлээрээ Япон, Америкийн зах зээл дээр олон жил ажилласан туршлагатай хүн юм.

Мөн АНУ-ын Фениксийн их сургуульд удирдлагын ухааны чиглэлээр докторантурт суралцахын зэрэгцээ үндэстний хөгжлийн стратеги, бодлогын чиглэлээр судалгаа явуулдаг ажээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ