Өмнөд Суданд 4,4 сая иргэн хүнсний хомсдолд оржээ

img

Өмнөд Судан дахь иргэний дайны улмаас өлсгөлөнд нэрвэгдэж буй хүмүүсийн тоо нэмэгдсэн талаар НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас мэдэгдлээ. Ромд төвтэй тус байгууллагын ажилтнууд 61 сая ам.долларын хүнсний тусламж хэрэгтэй гэсэн тооцооллыг гаргаж, гишүүн орнуудаас тусламж хайж эхэллээ.

Өмнөд Суданы зөрчилтэй бүс нутгаас нүүлгэн шилжүүлсэн ард, иргэдэд хөдөө аж ахуй эрхлэх боломж олгож, хүнсний тусламж хүргэх, вакцинд хамруулах шаардлагатай байна хэмээн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард улс төрийн нөхцөл байдал хурцдаж, олон сая хүн амьдрахад төвөгтэй болж эхэлсэн. 2014 онд тус улсын 4,4 сая иргэн хүнсний хомсдолд орж, 830 мянган хүнд нэн даруй цэвэр ус хүргэх шаардлагатай байна гэжээ. Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кийр улсын төсвөөс 200 мянган ам.доллар гаргажбүс нутгуудад цэвэр усыг яаралтай  хүргүүлэх шийдвэрийг гаргасан байна.

ааа

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

худалч::
өөрийгөө эвийлээд байна уу. эднийг эвийлээд байна уу?
2014-01-15
/:::::::::
эвий2 ямар азаар африкт төрөөгүй юмбэ.
2014-01-14