Төв номын сангийн өмнөх явган хүний гарцыг өөрчилжээ

img

 

Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн газраас Чингисийн өргөн чөлөө буюу Төв номын сангийн өмнөх явган хүний гарцыг хааж шилжүүлэх саналыг "Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг"-т гаргасан юм. Энэ хэсэгт хөдөлгөөний нягтрал ихтэй, гэрлэн дохиогүй учраас замын хөдөлгөөний аюулгүй байдал бүрэн хангагдаж чадаагүй гэж үзсэн байна. Тиймээс Чингисийн өргөн чөлөө буюу төв номын сангийн өмнөх явган хүний гарцыг хааж, хашлага байруулжээ. Тухайн хэсгээр зорчих явган зорчигчид төв шуудангийн өмнөх гэрлэн дохиотой уулзвар болон  Скайтел ХХК-ийн өмнөх гарцаар гарах боломжтой юм.

  Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гарна даа:
өөр сайт дээр нэг уншигч: гарцтай ч гарна гарцгүй ч гарна гэсэн байсан үнэн шүү бэлчиж өгдөг хүмүүс тэр зэрэгт торохгүйгээ мэднээ
2014-01-14