Нийтийн хоолны газруудаас олон тооны зөрчил илэрчээ

img

Шинэ жил, Цагаан сарын баярыг угтаж МХЕГ-аас орон даяар зохион байгуулж буй “Нийтээрээ эрсдлээс сэргийлье” аяныг зохион байгуулж байгаа аж. Энэхүү аяны эхний үе шатыг 2013 оны арван хоёрдугаар сарын 09-нөөс 31-нд явуулсан бөгөөд улсын хэмжээнд 1692 хүнс, худалдаа, нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч хяналт шалгалтанд, 1213 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдсан байна.

Шалгалтад хамрагдсан нийт хүнсний худалдаа, үйлдвэрлэл, нийтийн хоолны газруудаас 3427 зөрчил илрүүлж, үүний 2069 буюу 60,3 хувийг газар дээр нь арилгуулж бусад зөрчлийг арилгуулахаар 542 заалт бүхий 126 албан шаардлагаар хугацаатай үүргийг аж ахуйн нэгж, байгууллага, ажилтанд өгч, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй зөрчил бүхий 15 газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна.

Худалдаа, үйлчилгээний газруудад нийтэд худалдаалагдаж байсан чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хаяг, шошгын зөрчил бүхий 300 нэр төрлийн 10242,0 мянган төгрөгийн хүнсийг улсын байцаагчийн актаар хураан авч аймаг, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, устгах орон тооны бус зөвлөлд шилжүүллээ.

Түүнчлэн зарим худалдаа, үйлчилгээнд чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн гаргасан нь лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ajiluulj bgaag humuusiih ni erhiig ni huraaj, horij bgaad albadan ajil hiilgeech!
2014-01-14