Хэсгийн төлөөлөгч малын хулгайчтай хуйвалдсан уу?
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нэгэн малчны үхрийг хулгайлсан хэрэг удаа дараа гарч байсан ч тус сумын хэсгийн төлөөлөгч энэ асуудлыг төдийлэн тоодоггүй байсан гэнэ. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хоёр үхрээ алдсан малчин Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж, нутгийн хоёр иргэн хулгайлж, махлан Дархан-Уул аймгийн хүнсний захад аваачиж худалдсаныг тогтоожээ.
Мөн тус мэдээлэлд тэдний хулгайлсан малд Баруунбүрэн сумын хэсгийн төлөөлөгч Н гарал үүслийн гэрчилгээ бичиж өгдөг байсан талаар сэжигтнүүд шалгалтын явцад мэдүүлсэн байна.
Үүний дагуу хэсгийн төлөөлөгч Н-ыг мал хулгайлсан хэрэгт холбогдуулан шалгахаар болоод байгаа аж. Уг хэргийг Орхон аймгийн Хөтөл дэх Цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ