Орон нутгийн эмнэлэгт “ханын нэгдсэн систем”-ийг ашигладаг боллоо

img

Дархан-Уул аймгийн эмнэлэг “Ханын нэгдсэн систем”-тэй болжээ.  Герман улсад үйлдвэрлэсэн “Ханын нэгдсэн систем” нь өвчтөнд хүчилтөрөгч, агаарыг холимогоор өгдөг насос, залгууртай тоног төхөөрөмж юм.

Ийм аппарат нь нийслэлийн төвийн эмнэлгүүдэд байдаг ба хөдөө орон нутгаас Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт анх удаагаа хэрэглэж байгаа юм. Энэхүү тоног төхөөрөмж нь тус эмнэлэгт нэн шаардлагатай байсан. Үүнийг хэрэглэхээс өмнө эмчилгээний аюулгүй ажиллагаа алдагдах эрсдэлтэйгээр баллон тавьж өвчтөнд үйлчилдэг байсан тухай тус эмнэлгийн Мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Содбилэг хэлж байсан.  “Ханын нэгдсэн систем” нь өвчтөнд хийх эмчилгээний аюулгүй байдал алдагдахгүй, эмч ажилчдын ажиллах нөхцөлд сайтар тохирсон зэрэг онцлогтой байна.

Тус эмнэлгийн мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасаг болон хагалгааны нэгдсэн тасагт ханын нэгдсэн систем тус бүр дөрвийг ашиглаж байгаа ба хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг мөн тооныхыг суурилуулсан байна. Цус харвалт, зүрх судас, уушигны хүнд өвчтэй, мэс заслын дараах хүнд өвчтнүүд үйлчлүүлдэг мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасагт энэхүү систем нь чухал хэрэгтэй байсныг эмч, мэргэжилтнүүд онцолж байсан.

Хэрэглээд нэг сар гаруйн хугацаа өнгөрөхөд зөвхөн амьсгалын аппаратад 66 хүн 9000 гаруй цаг орсон тоо гарчээ. Аппарат тус бүрт хэрэглэсэн өдөр, цаг, минут нарийвчлалтайгаар гардаг тухай мэргэжилтэн нь тайлбарласан.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

fdsrf:
hooye zurh sudasaa, hun zugeer l hoolnii deglemee oorchlood bolchih zuileer business hiigeed bgaarai. 330 shuu
2014-01-17