Удирдлагын цогц мэдээлэл олгох “Coo college” сургалт болно

img

Байгууллага, аж ахуйн нэгжүүд амжилттай ажиллар зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд бүх л боломж бололцоогоо дайчлан ажиллах боловч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх тохиолдол олон бий. Бизнесийн сайн санаа байвч бизнесийн зохион байгуулалтыг зөв зүйтэй хийж, амьдралд хэрэгжүүлж чадахгүй бол бизнесийн үр дүн огт гардаггүй. Гарсан ч үр дүн хангалтгүй, бизнесийн амжилт үгүй болдог. Харин өдөр тутмын асуудлыг үр дүнтэй зохион байгуулж, үйл ажиллагаагаа удирдсанаар бизнесийн төлөвлөсөн үр дүндээ хүрч, амжилт гаргахад зохион байгуулалт, төлөвлөлт маш чухал.

б

Тиймээс бизнесийн зохион байгуулалтын төлөвлөлт, удирдлагын сүүлийн үеийн арга барилыг сурч, байгууллагынхаа үйл ажиллагааны онцлогт хүний нөөцийн хүчин чадлын төлөвлөлт, нийлүүлэлт, компанийнхаа үйл ажиллагааны онцлог, түүнд тохирох хамгийн оновчтой бизнесийн процесс юу болохыг мэдэж болно. Ингэж бизнесийн процессоо дахин зохион байгуулах, байгууллага дахь үр дүнгийн болон үйл ажиллагааны хяналтын зохион байгуулалтыг сайжруулах, байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдах нөөцүүдийн удирдлагын цогц мэдээлэл олгох “Coo college” сургалт энэ сарын 17-18 нд болно. Сургагч багшаар ШУТИС-ийн КТМС болон Испани улсын Institutio de Embresa (IE) бизнесийн сургуулийг Стратегийн менежмент, үйл ажиллагааны менежмент, бизнесийн менежмент, борлуулалтын менежментийн чиглэлээр мэргэшсэн Г.Цогнэмэх ажиллах аж.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ