“Монгол хэлний тухай” хэлэлцүүлэг өрнөнө

img

Маргааш буюу энэ сарын 15-нд 11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Монгол хэлний тухай” хэлэлцүүлэг болно.

Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Н.Энхболд, Г.Батхүү нар хамтран “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг шинэчлэн найруулж, “Монгол хэлний тухай” хуулийн төслийг эхний хувилбараар боловсруулсан юм.

Уг хуулийн төслөө тэд “Улс үндэстэн оршин тогтнохын баталгаа болсон эх хэлний дархлаа алдагдахад хүргэхээр олон сөрөг нөхцөл байдал үүссэнийг харгалзан боловсруулсан” хэмээн тайлбарлаад байгаа юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
mah ba setguulchid oros ugen deer margaldaad onigoond orson baihaa. mash zov shiidel baina demjij baina.
2014-01-14