Ижил хүйстнүүд гэрлэвэл 14 жил хоригдоно
Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан ижил хүйстний харилцааны тухай шинэ хуулийн төсөлд гарын үсэг зуржээ.
Тус хуулиар ижил хүйстнүүд хоорондоо гэр бүл болбол 14 жил хоригдох ялаар шийтгүүлэх аж. Мөн ижил хүйстэн харилцааг сурталчлах, ижил хүйстний клубт бүртгүүлэх, клубын үйл ажиллагаанд оролцсон бүх хүнсийг 10 жил хорихоор болжээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Рубен Абати “Манай орны иргэдийн 90 гаруй хувь нь ижил хүйстний эсрэг хандлагатай байдаг. Иймээс тус хууль нь манай ард түмний соёл, шашны уламжлалд бүрэн нийцсэн” гэжээ.
аааа
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ