УИХ-ын сонгуульд суудалгүй намыг татан буулгах талаар ярилцжээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өчигдөр үдээс хойш үргэлжилж орой дууссан тул хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
fd
АН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Засаглал буюу Засаг дарга нарыг хэн, хэрхэн сонгодог байх вэ гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцсэн аж. Улстөрийн намуудын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг энэхүү хуулийн төслийн талаар мэдээлэл хийж, гишүүдийн байр суурийг сонссон байна. Улстөрийн намуудын тухай хуульд санхүүжилт, өмч, үзэл бодол, гишүүнчлэл зэрэг хэд, хэдэн зарчмын өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, УИХ-ын сонгуульд суудалгүй намыг татан буулгах тухай заалт, мөн дээрх хуулийн хүрээнд улстөрийн намууд гишүүнчлэлтэй байх уу, гишүүнчлэлгүй байх уу гэдэг асуудлыг ч тодорхой болгох аж. Түүнчлэн улстөрийн намын үзэл баримтлалыг яаж суулгах, нам нь хэдэн настай байх, улстөрийн намуудад тавигдах шалгуур гээд олон заалтыг төсөлд тусгасан байна. Уг төсөлд улстөрийн нам нь орон нутагт улстөрждөггүй байх, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нь иргэдээсээ сонгогддог байх, түүнд улстөрийн намууд оролцдоггүй болох зэрэг заалтыг Улстөрийн намуудын тухай хуульд суулгаж өгөх зүй ёсны шаардлага тулгарч байна гэдгийг бүлгийн гишүүд үзсэн аж.
fd Дараагийн асуудал нь Сонгуулийн тухай хуулийн төсөл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд Сонгуулийн тухай хууль зайлшгүй яригдаж байгаа. Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд Засгийн газрын гишүүн нь парламентаас гадна сонгогдохыг заасан тул сонгогдох хүнийхээ улстөрийн болон төрд ажилласан туршлага зэргийг харгалзан үзэхээс эхлүүлээд олон зүйлийг Сонгуулийн тухай хуульд тусгаж өгөх шаардлагатай. Мөн энэхүү хуулийн төсөлд иргэд эрүүл ухамсартай сонголт хийх боломжийг Сонгуулийн тухай хуульд шигтгэх, ард иргэдийн хуваагдлыг багасгах, асар өндөр сонголтоор сонгууль хийдэг тогтолцоог өөрчилж, Үндсэн хуультай харшлахгүйгээр сонголт хийдэг болохыг тусгажээ. Ингэхийн тулд өмнө гаргасан амжилтаасаа ухрахгүй түүнийгээ хамгаалсан Сонгуулийн хуулийг баталж гаргах ёстой гэх байр суурийг бүлгийн гишүүд илэрхийлсэн тухай Д.Эрдэнэбат дарга онцоллоо.
d
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ