Долоон хүүхэд хулгайлсан эмчид цаазын ял оноож магадгүй
Хятадын “Child Healthcare” эмнэлгийн эх баригч эмчид цаазын ял өгч магадгүй гэж “ВВС” агентлаг мэдээллээ.
Хэрэгтэн Жан Шусия дөнгөж төрсөн долоон хүүхдийг хулгайлсан болохыг Шаанси мужийн шүүхээс тогтоосон байна. Золиос болсон нярай хүүхдүүдийн зургаагийнх нь амийг аварсан боловч нэг нь нас барсан юм. Тэрбээр хүүхдүүдийн эцэг эхэд эдгэрэхэд хэцүү халдварт өвчнөөр нас барсан хэмээн худал хэлж, гэмт хэргийнхээ золиос болгодог байжээ. 2013 оны долоодугаар сард алга болсон нэгэн хүүхдийн эцэг, эх цагдаа нарт хандсанаар хэрэг нийтэд ил болсон юм.
ааа
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ