С.Молор-Эрдэнэ намуудад зөвлөнө
Доктор С.Молор-Эрдэнэ улстөрийн намуудад зөвлөгөө өгөхөөр болжээ. Тодруулбал, тэрбээр “Улстөрчдөд өгөх зөвлөгөө” хэмээх номоо худалдаанд гаргахад бэлэн болсон байна. Уг номонд улстөрийн ороо бусгаа үе, эдийн засгийн уруу дорой байдал гээд нийгмийн сөрөг үзэгдлийг хазаарлах талаар бичсэн байна. Мөн уг номоо өнөөгийн улс төрийн сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа МАН-ыханд тун ч хэрэгтэй зөвлөмж болно хэмээн “сурталчилж” яваа сурагтай.
Ямартаа ч, нэгэн цагт МАХН-д үнэнч гэдгээ харуулж, сүүлдээ УИХ-ын гишүүн асан “салаавч” Ц.Шинэбаяртай нийлэн “Хамуг монголын хөдөлмөрийн нам”-ыг байгуулж явсан тэрбээр энэ он гарсаар улс төрийн үйл ажиллагаагаа сэргээн дахин хүч үзэхээр шийдэв бололтой.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ