Өндөр настнуудыг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулна
ЭМШУИС-ийн оюутнууд сар шинийн баярыг угтаж Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн алслагдсан хорооны өндөр настнуудад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Оюутнуудын зохион байгуулж буй энэхүү сайн дурын үйл ажиллагаанд дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмч, мэргэжилтнүүд дэмжиж хяналт тавих аж. Мөн энэхүү ажилд идэвхи санаачилгатай ажилласан оюутнуудаас сонгон ажлын байраар хангана гэдгийг тус дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн дарга мэдэгдсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ