Гишүүд Цагдаагийн ерөнхий газрын ажилтай танилцав
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүд өчигдөр ЦЕГ, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн удирдлагуудтай уулзжээ.
gd
2013 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай 15 тоот тогтоолын дөрөвт Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэг /хүсэлт, гомдол гаргах/, Арван тавдугаар бүлэг /эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл/-ийн заалтуудын хэрэгжилттэй танилцах болон хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар заасан юм. Энэхүү заалтын дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ, Д.Лүндээжанцан, Б.Чойжилсүрэн, О.Баасанхүү нар Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, ажлын хэсгийн удирдамжийн дагуу ажилласан байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ