Бангкок хотын төв хэсгийг хаалаа

img

Тайландад сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн томоохон үйл ажиллагаа зохион байгуулахын тулд нийслэлийнхээ төв хэсгийг хааж эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Үүнтэй холбогдуулан тус улсын засаг захиргаанаас 18 мянган цэрэг, цагдаа эргүүлд гаргажээ. Сөрөг хүчнийхэн ирэх хоёрдугаар сарын 2-нд болох ээлжит бус сонгуулиас өмнө өнөөгийн Засгийн газраа түлхэн унгаж, томоохон өөрчлөлт хийхийг зорьж байгаа юм.

Жагсагчдын үзэж байгаагаар Тайландад түр Засгийн газар байгуулсны дараа ээлжит бус сонгууль явуулах ёстой гэнэ. Харин Тайландын Сонгуулийн комиссоос улс орны байдал тогтворгүй байгаатай холбогдуулан сонгуулийг гурван сараар хойшлуулах хүсэлт гаргажээ. Гэвч Тайландын шадар сайд Ниватхамронг Бунсонгпайсан ийм боломж байхгүй гэдгийг хэвлэлээр дамжуулан мэдэгдсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin :
saihan yumaa.manaid iim yavdal bolbol shuud buudah baihdaa
2014-01-14