“Hollywood” шөнийн цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоолоо
“Hollywood” шөнийн цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоожээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрөгч 2013 онд согтуугаар автомашин жолоодож яваад бусдын амь насанд хүрсэн этгээдийг шалгахад “Hollywood” шөнийн цэнгээний газар согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон байна.
Улмаар тус газрыг очиж шалгахад цаг хэтрүүлэн ажиллаж байжээ. Тиймээс дээрх хэрэг дээр ажиллаж байсан Замын цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах хэлтсийнхэн дээрх бүх зөрчлийг хамтатган холбогдох байгууллагад нь хүргүүлсэн байна. Ингэснээр “Hollywood” шөнийн цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоосон байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ