“Монголд дахь хөрөнгө оруулалт” сэдвээр мэдээлэл хийлээ

img

Сар бүрийн хоёр дахь долоо хоногт болдог “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэг өнөөдөр "Invest Mongolia" буюу “Монголд дахь хөрөнгө оруулалт” сэдвээр Гадаад харилцааны яаманд боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон төлөөлөгчдийн газруудаас бүрдсэн нийт 150 гаруй хүн оролцов.

f

Уулзалт хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг манай улс бизнест нээлттэй улс хэмээн онцолсон. Энэ хэлэлцүүлгийн үеэр Хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Жавхланбаатар танилцуулга хийсэн. Тус агентлаг нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, мэдээллийг ил тод хүргэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн түвшинд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг шуурхай хүргэхийн төлөө ажиллаж байгаа гэв. Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны Инноваци, төр хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбат “Төр-хувийн хэвшлийн түншлэл, Концессийн бодлого, хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьсан юм.

d

Ерөнхий сайд энэ үеэр хөрөнгө оруулагчдад хандан “Гадаадын хөрөнгө оруулагчдад туслах зорилготор Хөрөнгө оруулалтын газрыг байгуулсан. Хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа явуулахад таатай, төвөг чирэгдэлгүй, хүнд сурталгүй, нэг цэгийн үйлчилгээг энэ байгууллага үзүүлэх учиртай. Монголд хууль эрх зүйн орчин тогтворгүй гэсэн гомдлыг гадаадын хөрөнгө оруулагчид хэлдэг байсан. 2013 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагчдыг үйл ажиллагаагаа явуулах шинэ нөхцөл боломжоор хангаж өглөө.

d

Монгол улсад бизнес эрхлэх нөхцөл боломж сайжирч байна. Бизнес эхлүүлэх үйл ажиллагааны талаарх судалгаанд манай улс 2012 онд 36 дугаар байрт орж байсан бол 2013 онд 11 байраар урагшилж 25-д жагссан байна. Барилга эхлүүлэх асуудлаар 25 байраар урагшилж 107-д бичигдсэн байна. Энэ үзүүлэлтүүдийг урагшлуулахын төлөө хичээж ажиллаж байна. Мөн энэ сарын сүүлчээр Давосын чуулга уулзалт болох бөгөөд Монголын талаарх танилцуулгууд хийгдэж, Монголын эдийн засгийн хөгжил,  хөрөнгө оруулалтын орчны талаар хөндөн ярилцах болно” гэлээ.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin :
orj irsen hurungiig ed l huvaan idej bgaa l daa
2014-01-14
zzzzz:
balaiig yum yum gollohoor durgui hureed bh yum
2014-01-14
zoochiin:
mongol uls hugjidguin tuhai ih gaihaad bna. gadag* ataarhaj amidar gej helee.mongoliin 2000 garui uul yuurhain litsenziin hugatsaa 2017/18 ond duusaj bui tul mongoliin suulchiin shandast kompaniud n gadnii neg ulsiin kompaniudiig tsaraichlan /minguguin ulmaas/dagaar orj ehellee.zarim n bur yadagaa aldtal guij bna.
2014-01-14