Бүлгийн дарга нар төслөө татснаар гишүүд “хурууны хээ”-нээс чөлөөлөгдөв

img

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг төслөөр гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэхээр заасан байлаа. Төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар санаачлан оруулсан юм. УИХ-ын гишүүд байнгын хороо, чуулганы хуралдаандаа ирэхгүй, ирц бүрддэггүй учраас хуралдаан хойшилдог. Энэ хэрээр тухайн долоо хоногт төлөвлөсөн асуудал ухарч, дараагийн долоо хоногт товлогддог билээ. Мөн тухайн гишүүн нь хуралдаанд оролцоогүй байхад түүний өмнөөс хэн нэг гишүүн картыг нь хийж, кноп дарах нь хэвийн үзэгдэл болсон. Тиймээс УИХ-ын гишүүний хариуцлагыг чангатгах үүднээс дээрх хуулийн төслийг бүлгийн дарга нар өргөн барьсан юм. Зарим гишүүд хурууны хээгээр ирцээ бүрдүүлэх нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан асуудал хэмээн эсэргүүцэж байсан ч цөөнх болсон юм. Тэдний нэг нь гишүүн С.Баярцогт. Тэрбээр хэрвээ хурууны хээгээр ирцээ бүртгүүлэх болбол “гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд энэ хуулийг баталъя” гэсэн зарчмын зөрүүтэй санал оруулсан юм.

 .

Хэрвээ С.Баярцогт гишүүний санал унаж, гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг дэмжсэн тохиолдолд гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлэх байлаа. С.Баярцогт гишүүний зүгээс УИХ дахь АН, МАН-ын бүлгийн дарга нарыг хуулийн төслөө татаж авахыг хүссэн санал тавьж байлаа.  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг төслийг хэлэлцэх үед  гишүүн Сү.Батболд  горимын санал гаргалаа..

-Энэ хуулийн төслийг ажил хэрэг болгох талаас нь манай бүлэг дээр ярилцсан. Парламентын туршлагатай гишүүн Д.Лүндээжанцан нар олон улсын туршлагаас ч хэлсэн. Манай бүлэг парламентын үйл ажиллагааг чанаржуулъя, ирцийг сайжруулъя гэдэгтэй санал нэг байгаа. Харин энэ асуудлуудыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Энэ нь парламентын үйл ажиллагааг боловсронгуй болгох бус харин ч будлиантуулсан хэрэг болох гээд байна. Тиймээс ирц, санал хураалтаа жигдлэхийг хоёр бүлгийн дарга нар зөвшилцөх хэрэгтэй учир хуулиа татаад авчихбал ямар вэ? гэсэн юм. Ингээд бүлгийн дарга нар саналаа хэллээ.

.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Энэ асуудлаар эсвэл санал хураана, эсвэл татаж авна. МАН УИХ-ын Дэгийн тухай хуулиар асуудлыг дараа нь хойшлуулъя гэвэл хуулиа татъя.

.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

-Парламент өөрийнхөө нэр хүндийг бодох ёстой. Байнгын хороодын, УИХ-ын чуулганы  хуралдаанаар ирц бүрдэхгүй олон удаа тасарч байгаа. Бие биенийхээ өмнөөс карт шургуулдаг. Нэг хэсэг нь гэртээ унтаж байхад нөгөө хэсэг нь ажлаа хийж байдаг. Нэг хэсэг нь хуралдаандаа сууж байхад нөгөө хэсэг нь миний өмнөөс санал өгчихөөрэй гэж хэлээд гараад явчихдаг. Ийм байдлаар бид хариуцлагагүй хандаж болохгүй. Үүнийг заавал шийдэх ёстой. Тийм учраас жилийн өмнөөс Дэгийн хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачлан өргөн барьсан. Үүнийг бие биенийхээ өмнөөс кноп дараад яваад байя гэдэг байдлаар асуудалд хандах гэж байгаа бол татаж авахгүй. Цаашдаа илүү хариуцлагатай болгоё, иж бүрнээр нь цогцоор нь шийдье гэж байгаа бол ярьж болно гэж манай бүлэг дээр ярилцсан. Энэ тухай Д.Эрдэнэбат даргад санал тавьсан. “Үгүй, хариуцлагатай байх ёстой” гэсэн. Парламент муухай харагдаж байгаа бол эрх баригчид л муу ажиллаж байгаагийнх. Эрдэнэбат даргын  хэлсэн саналыг хүлээж авч байна. Хуулийн төслөө татаж авъя, гэхдээ ухарч байгаа юм биш. Асуудлыг төгс төгөлдөржүүлье. Сайн механизм оруулж ирье гэсэн юм.

 .

Ийнхүү АН, МАН-ын бүлгийн дарга нар хуулийн төслөө татаж авсан юм. Ингэснээр гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлэх шаардлагагүй боллоо. Ийнхүү энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй болсон юм.

.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
монгол улс даяар хурууны хээгээр цаг бүртгэж, цалин хасч байгаа явдлыг зогсооё. энэ чинь ажил таслах таларх хүний эрхийг зөрчсөн үйлдэл байна шүү дээ. зөрчигдсөн эрхийг маань мэдүүлж өгсөн уих-ын эрхэм гишүүддээ баярлалаа. та нар минь ч гэсэн ажилдаа аажуухан ирж, эрт тарж, хуралд олон цагаар сууж биеэ чилээхгүй тааваараа байгаарай. харин гайгүй хуульчдаар ганц нэг хуулийн төсөл хийлгэн өөрсдийнхөө нэрээр шахаж чадвал гайгүй хэдэн саяыг олж болохоор арга зохиож чадсан байна лээ шүү. ухаантай гэдэг нь.
2014-01-15
аөбаб:
парламент өөрийнхөө нэр хүндийг бодохоо........ үхсэн *ны нэр хүнд, худалч хулгайч, зодоонч, завхай 9 шид нь бүрэлдсэн этгээдүүд.дахиж эд нарт л санал өгч болохгүй шүү хүмүүсээ.намд нь биш хүнд л өгөх хэрэгтэй юм шиг.ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд өгөөч гээд арга ядахдаа хурууны чинь хээгээр бүртгэх гээд байна та нарыг дуракуудаа
2014-01-15
зочин:
жирийн төрийн албан хаагчид хурууны хээгээр бүртгүүлээд байхад уих гишүүн яагаад болохгүй гэж, тэнгэрийн амьтад болохоор уу,
2014-01-15