Алтайгаа аврах өдөр болгохыг уриалав

img

Говь-Алтай аймгийн ИТХ-ын дахин сонгуультай холбоотой нэгэн мэдэгдлийг  “Алтайгаа аврах хөдөлгөөн” ТББ-аас хийжээ. Уг мэдэгдэлд Говь-Алтай аймгийн алт, төмөр, зэсийн томоохон ордуудыг булаан авахаар санаархаж байна, ард түмний Хаан сонголтыг улс төрийн тоглоом болгож байгаад эсэргүүцэж байна. Тодруулбал, Говь-Алтай аймаг алтны нөөц бүхий “Талын мэлтэс”, зэс-төмөрийн “Хатан суудал” гэсэн хоёр ч томоохон ордтой. Тэдгээр ордыг  ашиглаж, эзэмшихийн тулд эрх баригчид дахин сонгууль явуулж, эрх мэдлийг гартаа авахаар санаархаж байна хэмээн дурьдсан аж.

са

Дээрх хоёр орд нь Говийн Их Дархан цаазат газарт байдаг учраас өнөө хэр үүцээ нээгээгүй хадгалагдаж үлдсэн гэнэ. Харамсалтай нь АН-ынхан хэдэн жилийн өмнөөс дээрх ордуудад санаархаж, ордууд байдаг газрыг дархан цаазат газрын харьяаллаас гаргах асуудлыг удаа дараа ярьж, аймгийн удирдлагуудад шаардаж ирсэн байна. 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэчлэлийн Засгийн газрын бодлого ч энэ чиглэлийг барьж, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн гарын үсэгтэй албан бичиг хүртэл аймгийн удирдлагад очжээ.

өёө

ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн албан бичгийн утга нь “Талын мэлтэс”, “Хатан суудал” гэсэн хоёр орд орших газар нутгийг тусгай хамгааллын бүсээс гаргах тухай юм. Аймгийн удирдлагууд уг даалгаварыг биелүүлээгүй тул орон нутгийн сонгуулийг хүчээр дахин явуулах, улмаар орон нутагт АН-ыг ялуулан хүслээ биелүүлэхээр улайрч байна. Ингэж ЗГХЭГ-ын дарга нь хүртэл идэвхийлэн хөөцөлдөж байгаа нь АН-ынхан Говь-Алтайн баялагт  шунаж байгаагийн тодорхой баримт гэж тус ТББ-ынхан, ард иргэд үзэж байгаа аж. Тиймээс Алтайчуудыг сонголтоо зөв хийж, Алтай сайхан нутгаа хамгаалж үлдэхийн төлөө нэгдэн энэ сарын 19-ний өдрийг “Алтайгаа аврах өдөр” болгон эрх баригчдын увайгүй үйлдлийг хазаарлахыг уриалсан байна.

б

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
тэнэг алтайчууд та нар манаа дэмжээд юу олж долоосон юм юу ч олоогүй хажууханд чинь байгаа баянхонгорчууд яаж хөгжиж байгааг харж байгаа байлгүй ман та нарыг 1921 онд ямар байсан тэр чигээр нь байлгах сонирхолтой нам одоо чинь2014он хөгжлийн эрэн зуун энэ олон аймгаас ганц хөгжилгүй мал царайлсан аймаг говьалтай л ,үхсэн элэнцгий чинь хаан сонголт бэ ,хэн аймгаа хөгжүүлнэ тэрийг сонго 1921 оноос хойш говьалтай ямар байсан тэр чигтэй байна гэж байвал манаа сонго үгүй гэвэл өөр сонголт хий ,зөнж үхэж байгаа намын үгэнд орж байсанаас ороогүй нь үр хүүхэд ач зээ нарт чинь хэрэг болно
2014-01-15
иргэн:
сонгууль явуулж хэрхэвч болохгүй.учир нь хар машинаараа луйвар хийгээд гараад ирнэ гээд хор найруулж суугаа.
2014-01-15
алтай:
маш сайн бна унэн тэмцэх хэрэгтэй ан бас идэж цаддаггуй тэнэг c.балдандорж аймгийн рад тумнээр тоглолоо
2014-01-14
zochin:
altaichuud aa ta nar zuv hunee songooroi ardchilsan shinechleliin hiij bgaa buzartai uildluudiig harj bgaa biz songolt mergen bh boltugai
2014-01-14
baagii:
tiin unen zuv bna demjij bna
2014-01-14