2000 төгрөгийн урамшуулал олгоно

img

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газраас санаачлан боловсруулсан Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны зургадугаар сарын 3-ны 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив. Уг тогтоолд “Хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж ноос боловсруулах үйлдвэрт тушаасан хонины нэгдүгээр зэргийн ноос, тэмээний ноосны килограмм тутамд 2000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгох”-оор заасан. Харин Засгийн газар малчид, мал бүхий иргэдээс үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноосны килограмм тутамд зэрэглэл харгалзахгүйгээр 2000 төгрөгийн урамшуулал олгож байх үүднээс “нэгдүгээр зэргийн” гэдэг үгийг хасахаар төсөл боловсруулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ