“Намууд өнгөрсөн түүхээ хүүрнэн өгүүлэхээ боль”

img

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл гишүүдийг “манай танай намаараа талцахад тун дургүй гэдгээ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр хэллээ. Тэрбээр “Бид хууль батлах ажил хийгээд байгаа юм. Та нар манай, танай намын үед ингэж байсан гэлцэх юм. Энэ жижүүрийнхээ хэллэгийг ул суурьтай хууль ярьж байгаа үед энгийн оюун ухаантай хүний ёсоор  зөвшилцвөл ямар вэ. Хууль хэлэлцэж байгаа үед намаараа талцана гэдэг чинь нам руу хандсан, эсвэл өнгөрсөн түүхийг хүүрнэн өгүүлсэн зүйл юм. Хуулиа л хэлэлцээд явъя.” хэмээн МАН, АН-ын гишүүдэд зөвлөнгөө “Намуудын бүлгийн хооронд зөвшилцөх асуудлыг бүлгийн дарга нар зөвшилцөөд орж ирж болох уу” гэж хүлээ.   Үүнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  “ Энэ асуудлаар би  МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярьсан. Гэтэл үгүйсгэсэн хариулт хэлсэн” гэсэн бол  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Зарим хүмүүс асуудлыг бууж өгөхгүй гэж зүтгэсэн юм болов уу даа. Ер нь зарим хүмүүс өнгөрсөн үе рүүгээ зүтгэдэг.  Эрх баригчид өөрсдөө санаачлагатай байх юм бол бид буруу ишилсэн сүх шиг байхгүй шүү  дээ” хэмээн учирлав.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өвөө :
нэг лам эм залахад нэг цагаантун эм өгч хүмүүс өвчтөндөө өгсөн чинь улам хүндрэхээр буцаж ирээд ламаас эм уугаад улам хүндрэл ээ яахав гэсэн тунг уусан танай хүн бүү хэл тунгийн халбага долоосон би өөрөө үхэх гэж байна гэсэн гэдэг шиг намын дээд удирдлагад ямар хүмүүс суусан байна аа ард түмэн минь эээ уг нь ард олон бидны сайн сайханы төлөө ярих ёстой гэж сонгосон санагдах юм гэтэл л ан, ман,махн удирдлага нэг л биш эээээ
2014-01-15
zochin:
man baymbatsogt buruu ishilsen sukh shig bdagaa huleelee
2014-01-15
иргэн:
ер нь энэ намуудыг гишүүнчлэлгүй болгох нь зүйтэй. нам, лам хоёр олширах нь тэмээн тоотой монголчуудын эрлэг болж байна гэж учир мэдэх өвгөд дээдэс ярьж, халаглаж байна шүү дээ. харин тэр нам гэгчийн далбайн дор хамгийн зальтай этгээдүүд, луйварчид л орогнож, ард түмнийг хувалз шиг сорж, доромжилж байна гэнэ даа...
2014-01-14
zzzzz:
eniig yamar nam gedgiiii
2014-01-14