Буухиа автобусаар 400 төгрөгөөр зорчино

img

Нийслэлийн Засаг дарга Сар шинийн баярыг угтаж авах зарим арга хэмжээний тухай А/09 дүгээр захирамж гаргасны  дагуу цагаан сарын баярын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд  автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Дээрх түр зохицуулалттай холбоотойгоор Нийслэлийн тээврийн газраас амралтын өдрүүдэд  “Нарантуул” худалдааны төв рүү Орбит, Нарангийн гол, Баянхошуу, ХМК, Чингэлтэй, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Улаанхуаран, Яармаг, Нисэх гэсэн 11 чиглэлээс 10-17 цагийн хооронд том оврын автобусыг үйлчилгээнд гаргах юм.

Буухиа автобус нь "Нарантуул" худалдааны төв рүү 10:00, 11:00, 12:00, 14:00,16:00 цагуудад явах бол 11:00, 12:00, 13:00, 15:00, 17:00 цагаас “Нарантуул” худалдааны төвөөс буцах юм. Эдгээр автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчихоос гадна том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм байна.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

soogii:
bayarlala tegmeer ym da manai huuhed emee ruugee yawahad hetsuu ym gd bsn odoo tegwel uchir ni oldoj bn
2014-01-16
bataa:
vene n bolj bga yumu svvld n vnee nemexgvi bol ashiggvi bn geed bx yum bishvv
2014-01-15
dabaa:
bolj bn ene vvl darga ard irgeded heregteil ym hiij bn ooshoo ihiig hiij ogoorei ta bidnii toloolol gedgee ymagt sanaj bgad bayrtai bn
2014-01-15
д.цэцэг:
зөв шүү үүүүү
2014-01-15