Өнөөдөр болох үйл явдлын тойм
08:30 цагт “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлэг 5 давхрын хурлын танхимд болно. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар илтгэл тавина.
Хэвлэлийн хүрээлэнд
11:00 цагт Сүхбаатар дүүргийн тохижилт ХХК-аас 60 гаруй шар хантаазтнуудыг ажилгүй болгож гудамжинд гаргасан талаар мэдээлэл хийнэ.
Багшийн хөгжлийн ордонд
11:00 цагт Багшийн хөгжлийг дэмжих портал сайтын нээлт болно. Тус үйл ажиллагаанд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно.
Монгол цэргийн музейд
11:30 цагт Монголд цэргийн сонин анх хэвлэгдсэний 90 жилийн ойд зориулсан "Уншигчидтайгаа хамт 90 жил" үзэсгэлэнгийн нээлт болон "Монголын цэргийн сонины үүсэл, хөгжилт, шинэчлэлт" эрдэм шинжилгээний бага хуралтай.
СБД-ийн ЗДТГ-т
12:00 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Хүний аюулгүй байдлын судалгааны төвтэй хамтран 16 хороонд байгуулсан “Нэг цонхны үйлчилгээний төв”-ийн нээлт болно
MN мэдээллийн төвд
11.00 цагт “Сандэй” групп түрээслэгч, өмчлөгчдөө хохироож, мөнгө угааж байгаа талаар тус худалдааны төвд худалдаа эрхлэгчид мэдээлэл хийнэ.
12:00 цагт Монголын Үндэсний супер лигийн “Бүх-Оддын тоглолт” энэ сарын 25, 26-нд болохтой холбогдуулан хэвлэлийн хурал хийнэ.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт-д 17:00 цагт олон улсын мэргэжилтэн бэлтгэх АССА сургалтын нээлт болно. 5 Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ