Дүүгээ өндөр албан тушаалд томилов
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өөрийн төрсөн дүүгээ өндөр албан тушаалд томилсон байна. Төрийн эргэлт зохион байгуулахаар төлөвлөсөн, мөрийтэй тоглосон хэргээр өнгөрсөн арванхоёрдугаар сард цаазлуулсан Чан Сон Тхэкийн хашиж байсан бүх албан тушаалыг өөрийн эмэгтэй дүүд шилжүүллээ гэж “KCNA” агентлаг мэдээллээ. Дүү Ким Ён Жон нь Солонгосын хөдөлмөрийн намын 24 дүгээр хэлтэс буюу намын санхүүг хариуцахаар болсон байна. Тус хэлтэс Хойд Солонгосын Ардын армийн нөхөн хангалтын ажил буюу нүүрс, эрчим хүч, шатахуун, хувцас бусад хэрэгслийг хариуцан нийлүүлдэг хамгийн чухал хэсэг юм. 2005-2013 он хүртэл тус албыг Чан Сон Тхэк хашиж байжээ.
Үүний зэрэгцээ Ким Ён Жонд энэхүү албан тушаалаас гадна Хөдөлмөрийн Тэсон банк, Хөгжил нэгтгэлийн банк, аялал жуулчлалын болон төмөр замын томоохон төслүүдийг даатгасан байна. Гадаадын зарим хэвлэлийн мэдээлж буйгаар дэд маршал Чхве Рен Хе тус албыг хашъя хэмээн Ким Чен Унаас хүссэн ч тэрбээр эрс татгалзаж 25 настай охин дүүгээ томилсон гэжээ.
Өмнөд Солонгосын Тагнуулын газраас Ким Ён Жоныг удирдагчийн гэргий Ли Соль Жутай тун дотно харилцаатай гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ