Ч.Энхээ:Татвараас чөлөөлөгдсөн барааг ч мэдүүлэх ёстой

img

Гаалийн ерөнхий газрын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Ч.Энхээгээс гаалийн хэрэг зөрчлийн талаар тодрууллаа.

7

-2013 оны хувьд хил гаальтай холбоотой ямар зөрчлүүд их илэрсэн бэ?

-Илэрч буй зөрчлүүдийн хувьд хориглосон, хязгаарласан бараа оруулах гэж оролдох явдал нэлээд хувийг эзэлсэн. Тухайлбал, гахайны өөх оруулахыг завдах зөрчил их илэрсэн.

Гарч буй зөрчлүүдээс бидний анхаарлыг татаж буй асуудал нь гаалийн татвараас чөлөөлөгдсөн барааг оруулахдаа гаальд мэдүүлэхгүй байх тохиолдол их гарсан. Энэ бол “Нэгэнт татвар авахгүй юм чинь мэдүүлэх шаардлагагүй” гэсэн иргэдийн хайнга байдалтай холбоотой. Гэтэл Гаалийн тухай хуулиар хэрвээ ийм бараа бүтээгдэхүүнийг мэдүүлэлгүй оруулсан бол гаалийн татвараас чөлөөлөгдөх эрх нь байхгүй болж, заавал төлүүлдэг. Үүнийг иргэд сайн ойлгох хэрэгтэй.

Түүнчлэн алт гаргасан, гаднаас алтан эдлэл оруулсан гэх мэт алттай холбоотой зөрчлүүд нэлээд гарлаа.

7

-Саяхан их хэмжээний хуурамч үүрэн телефоны цэнэглэгч карт  оруулахыг завдсан хэрэг гарсан. Энэ талаар тодруулаач?

-Энэ хэргийг Хилийн тагнуулын газраас шалгаж буй юм билээ. Надад байгаа мэдээллээр тухайн хүмүүс гаальд үзүүлэлгүй зугтаахыг оролдсон боловч замд нь хилийн тагнуулынхан барьж авсан байсан. Энэ талаар хамтран шалгалт хийж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

6

-Гаалийн байцаагчид хэрвээ тангарагаа зөрчсөн нөхцөлд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Сануулах, тодорхой хугацаагаар зэрэг дэвийг нь бууруулах, гаалийн албанаас халах хүртэл сахилгын арга хэмжээ авдаг. Хэрвээ цагдаагийн байгууллагаас илрүүлээд шалгаж байгаа тохиолдолд бид хэр нотлогдож байна, тэр хүрээнд асуудлыг шийддэг.

6

-2013 онд гаалийн байцаагчийн гаргасан хууль бус үйлдлээс дурдвал?

-Өнгөрсөн онд Ховд аймгийн Ярантын боомтоор 5 хүн нэг микро автобус хөлслөн орж ирсэн. Ингээд ачаагаа 300 мянган төгрөгийн үнэтэй гэж гаалийн бүрдүүлэлт хийлгээд, 60 мянган төгрөгийн гаалийн татвар төлсөн байсан. Гэтэл Ховд аймгийн Булган суманд явж байхад нь өнөөх микроавтобус шатаж, дотор нь явж байсан 5 хүн нь Баян-Өлгийн аймгийн шүүхэд 19 сая төгрөгийн бараатай явсан тухай гомдол гаргасан байдаг. Энэ хүмүүс нотлох баримтуудаа гаргаж өгөөд, шүүхээс 19 сая төгрөгийн бараатай явж байсныг тогтоож асуудлыг шийдсэн байдаг. Гэхдээ энэ асуудал одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Бид хэрхэн шийдэхийг нь анхааралтай ажиглаж байгаа. Одоо Дээд шүүх дээр хянагдаж байгаа. Хэрвээ манай гаалийн ажилтан буруутай нь тогтоогдвол бид шууд арга хэмжээ авна.

6

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol :
uls turiin yanhan
2014-01-15
irgen:
shudraga gar shuu.
2014-01-15
зочин:
ч.энхээг, шудрага хүн гэж ойлогдог.амжилт хүсье.
2014-01-15
ккккккккккк:
шал зохихгүй байна
2014-01-15
зочин:
ёооо энийг бас хэзээдээ энэ албан тушаалд тавьчихсан юм бэ даанч зурагтаар бүр харагдахаа больсон байсан
2014-01-15
хаалт:
хөөрхий амаа үдүүлж дээ юун ч өчүүхэн юм билээ насны юм шиг санасан байх даа мэргэжлийн биш хүн юу удаа аждээ тэгээд гудамжиндаа орилоод үлдэх байх даа
2014-01-15
hehehe:
malgai8 duremt huvtsas tani neg l buuhgui bna da
2014-01-15
zochin:
ард түмнээ гээд л цээжээ дэлддэг хүмүүс яас юман дээр нэг иймэрхүү л хүмүүс байх юмдаа
2014-01-15
hehe:
hehe enhee chin harin dodigor boltson bh chin. daanch duugui boltson yumaa. bas neg huurhun mungu hiideg yuman deer tavichijee.
2014-01-15
hehe:
hehe enhee chin harin dodigor boltson bh chin. daanch duugui boltson yumaa. bas neg huurhun mungu hiideg yuman deer tavichijee.
2014-01-15
sssss:
olon jil gudamjind yavsan yumsan. garaad ugchee. hehehe
2014-01-15
уншигч:
хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага энэ тэр дээр ярьж хэлж байгаа нь хүн юм шиг байдаг, одоо ажил хэрэг дээрээ хэн байгаа юм бол доо. ам = ажил = ???
2014-01-15
mgl1:
hahaha, ajlaa sain hii de
2014-01-15
шинэлэгч:
здравсуй.амыг нь үдэхэд өчүүхэн л юм хэрэгтэй байсан байна.
2014-01-15
hasag:
enhee yavj yavj iim ajiltai bolson yumuu
2014-01-15