Иран цөмийн хөтөлбөрөө зогсоохоор болов
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн АНУ, ОХУ, БНХАУ, Франц, Их Британи, Герман улсууд цөмийн хөтөлбөрийг нь зогсоох асуудлаар Ирантай байгуулсан зөвшилцлийг эцэслэн шийдвэрлэж энэ сарын 20-ноос мөрдөж эхлэхээр боллоо гэж “ВВС” агентлаг мэдээллээ. Гэрээний хүчин төгөлдөр болох хугацааг өнгөрөгч ням гарагт Ираны Гадаад хэргийн сайд Марзия Афхам зарласан бөгөөд үүний дараа тус гэрээг Европын холбооны Гадаад хэргийн төлөөлөгч Кэтрин Эштон баталжээ.
Иран цөмийн хөтөлбөрөө түр зогсоосны хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Тегераны эсрэг тавьсан хоригийн зарим хэсгийг цуцлах аж. Иран хоригийн дагуу гадаадын банкууд дахь данснаасаа ирэх сарын эхний өдөр 550 сая ам.доллароо эргүүлэн татахаар болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Ираны эсрэг шинэ хориг тогтоохоор төлөвлөж буй ямар ч хуулийн төслийг хүчингүй болгох”-оо сануулжээ. Тэрбээр “Иран гэрээний заалтуудыг биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд хориг тавих арга хэмжээг чангатах”-аа мөн сануулсан байна.
Барууны улсууд Ираныг цөмийн зэвсэг бүтээхийг санаархаж байна хэмээн сэжиглэж байгаа ч тус улсын удирдлагууд эрс үгүйсгэж, цөмийн хөтөлбөрөө зөвхөн энхийн зорилготой хэмээн мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ